x

Өнөөдөр С.Зориг агсны төрсөн өдөр

Монголын ард түмний сод хүү, нэрт улс төрч, ардчилсан хувьсгалын алтан хараацай, Монголын дээд боловсролын салбарын томоохон зүтгэлтнүүдийн нэг, Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Эл өдрийн хүрээнд уламжлал ёсоор С.Зориг агсны гэр бүл, найз нөхөд, хамтран зүтгэгчид нь болон “Зориг” сангийнхан түүний дурсгалыг хүндэтгэж, төв шуудангийн өмнөх талбайд байрлах хөшөөнд нь хүндэтгэл үзүүлдэг уламжлалын дагуу цэцэг өргөнө. 

Тэрбээр 1998 оны аравдугаар сарын 2-нд таалал төгссөн. С.Зориг агсныг жилд хоёр удаа дурсан санаж хүндэтгэл үзүүлдэг юм. Түүний бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан өдөр буюу аравдугаар сарын 02-нд гашуудан дурсдаг бол, мэлмий гийсэн өдрийг нь дурсаж, хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэдэг уламжлалтай билээ. Тэрээр амьд сэрүүн байсан бол 56 нас хүрэх байжээ.

Дашрамд сануулахад, С.Зориг агсны хэргийг илрүүлнэ гэж улс төрийн хүчнүүд мөрийн хөтөлбөртөө хүртэл тусган шоу хийж байсан ч захиалгат гэгддэг энэхүү хэрэг өнөөг хүртэл тодорхой ахиц гараагүй байна. 2016 оны 12 дугаар сарын 27 -д 0461-р ангид анхан шатны хаалттай явагдсан шүүхээс Орхон аймгийн харъяат 3 иргэнд захиалгаар, хүний амь нас санаатай хөнөөсөн хэмээн 24-25 жилийн ял ноогдуулсан. Гэвч энэ шүүхийн шийдвэрт ард түмэн итгэхгүй байгаа бөгөөд захиалагч нь одоог хүртэл илрээгүй байна. Олон улсын парламентын холбооны Ассамблейн 138 дугаар чуулганаар Монгол Улсын төр нийгмийн зүтгэлсэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг улс төрийн наймааны хэрэгсэл болгосоор байна гэж дүгнэсэн юм. Мөн түүний эхнэр Б.Булганыг хоёр хоногийн өмнө ахин яллагдагчаар татаад байна. 

Түүний хэлсэн үгнээс: 

-Би монгол хүний саруул ухаанд итгэдэг.

-Бидний хувь заяа бидний гарт л байна.

-Монгол хүн гэдэг өөрөө асар их эрдмийн уурхай гэх үгнүүд нь мөнхөд ард түмний сэтгэлд хадагдан үлдэнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.191.136)
    С.Зориг таныг үеийн үед дурсана..Таны хүсэж мөрөөдөж байсан сайхан амьдрал Монгол эх оронд минь ирж ард олон маань сэтгэл дүүрэн жаргах болтугай.
    2018 оны 04 сарын 20 | Хариулах
    • Д.Наранцэцэг
      Тиймээ энэ хүн өнөөдөр амьд байсан ч болоосой гэж ихэд харамсдаг.Хөшөөний чулуу хүйтэн байдаг гэдэг бол С.Зоригийн хөшөөний чулуу нь хүртэл бүлээн юм шиг санагддаг одоог хүртэл,тийм л зөөлөн сайхан хүн байсан даа.Орон зай,ухаан нь ихэд үгүйлэгдэж байна даа Монгол оронд минь...
      2018 оны 04 сарын 20
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 1 цаг 57 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 2 цаг 7 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 2 цаг 13 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 3 цаг 15 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 3 цаг 18 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 3 цаг 22 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 3 цаг 26 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 3 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 3 цаг 31 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 3 цаг 34 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 6 цаг 0 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 6 цаг 6 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 6 цаг 14 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 6 цаг 18 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 6 цаг 26 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 6 цаг 29 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 6 цаг 34 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 6 цаг 42 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 6 цаг 46 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 8 цаг 3 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top