x

Балетаас ч дээгүүр: Мартагдашгүй 5 хос

Зөвхөн балетаар дагнан бүжиглээд нэр алдраа үлдээн дурсгасан олон балетчдыг бид мэднэ. Гэхдээ ХХ зууны түүхэнд, ур чадвараар бие биенээсээ дутахааргүй, тайзнаа гарах бүртээ үзэгчдэд таашаал авчирч байсан жинхэнэ гайхамшигтай хосууд цөөнгүй бий. 

"Карлотта Гризи болон Люсьен Петипа"

Италийн балерина Карлотта Гризи түүхэн анх удаагаа Жизелийн дүрийг гаргаснаараа алдартай. Түүний тоглосон бүжгэн жүжгийн анхны тоглолт 1841 онд Парист болж байлаа. Түүний хамтран бүжиглэгч нь алдартай бүжиг дэглэгч Мариус Петипагийн дүү,  язгууртан төрхийн Люсьен Петипа байлаа. Бүжгэн жүжгийн тавилтын асар их амжилт энэ хоёр хосыг цуг бүжиглүүлснээс үүдэлтэй. Тэр цагт Гризи, Петипа хоёр өөрийн үеийн сонгодог бүжгэн жүжгийн шилдэг бүжигчид нь байлаа. Бүжиг дэглэлт ихээхэн ээдрээтэй байсан ч тэд ердийн байдлаа хадгалж чадсанд тэдний авъяас гарсан гэдэг. Тэр хоёр хожим бусад бүжигт хамтарч байсан түүхтэй. Аугаа бүжиг дэглэгчийн онгодын бурхан нь Гризи байсан гэж одоо ч хэлэгддэг байна. 

"Сьюзен Фаррелл болон Жорж Баланчин"

XX зууны балетын нүүр царайг "угаасан” Жорж Баланчиныг дурсалгүйгээр америк балерина Сьюзен Фарреллын тухай ярих аргагүй. Фаррелл түүний муза /урлагийн охин тэнгэр/ нь болсон төдийгүй багш нь, бүжигчний карьерыг бий болгожээ. Баланчин түүнийг “Албастерийн гүнж” гэж дуудаг байв. Тэрээр түүнд зориулсан балетийг бас амилуулж иржээ. Тэд 1965 онд “Кихот ноён” -г тавихад хамтдаа гялалзаж байлаа. 

Фаррелл болон Баланчин хоёрын  хооронд гал халуун хайр цэцэглэсэн гэдэгч тэдний харилцаа хэзээ ч сэтгэлээсээ даваагүй аж. Фаррелл нөхөрт гарсны дараа тэдний харилцаа тасарсан байв. Гэхдээ 1975 онд Фаррелл Нью-Йоркт эргэн ирээд тэдний уран бүтээлийн харилцаа Баланчин нас барсан 1983 он хүртэл үргэлжилжээ.

"Марго Фонтейн болон Рудольф Нуриев"

ХХ зууны хамгийн гол одуудын нэг болсон хослол жараад оны эхнээс бүрэлджээ. Тэр үед 42 хүрээд байсан британийн бүжигчин Марго Фонтейны үе өнгөрлөө гэж байсан юм. Нуриев түүнээс 19 жилээр дүү, гадаад тоглолтын үеэр Баруунд үлдсэн залуу байв. Бүжигчид зан төрхөөр өөр өөр байсан ч тэд  тайзнаа гайхамшигтай хослол, амьдралдаа сайн найз нар болцгоож чаджээ. Венад “Хунт нуур” тоглосны дараа 1964 онд тэр хосуудыг тайзнаа 89 удаа дуудан гаргаж талархаж байлаа. Тэд далаад оны сүүлчээр Фонтейн карьераа орхитол 15 жил тайзнаа гайхуулжээ.

"Гелси Киркланд болон Михаил Барышников"

Замын эхнээс л “бүжгин жүжгийн суутан” гэж байсан зөвлөлт-америкийн  жүжигчин Михаил Барышников, олон зүйлээр Рудольф Нуриевын хувь заяаг давтжээ. Тэр 1974 онд Их театрын труппын хамт Канадад тоглолттой байхдаа Баруунд үлдэхээр шийдсэн байв. Тэгээд Америкийн балетын гоцлон бүжигчин болжээ. Тэнд тэр мандан гарч ирж байсан Гелси Киркландтай танилцан хамтрах болсон байна.

Киркланд Барышниковтай таарснаа хувь заяа гэдэг. Тэр хариуд нь түүний авъяаст ухаангүй дурлан, бишэрч байв. Тэд хамтдаа наяад оны дунд үе хүртэл бүжиглэн "Жизел", "Ромео Жульетта хоёр", "Унтаж буй гоо бүсгүй", "Кихот ноён" болон "Цөмөөхөйн" телевизийн хувилбарт тоглож од болцгоожээ. Хожим Киркландын мансууруулах бодисонд донтсон нь балетаас явахад хүргэсэн байна.

"Екатерина Максимова болон Владимир Васильев"

Оросын балетын жүжигчид Екатерина Максимова, Владимир Васильев хоёр балетын сургуульд танилцснаасаа хойш бүхий л амьдралдаа хамт бүжиглэж ирсэн юм. Тэд тайзнаа ч биш бас амьдралдаа хамтдаа байгаа юм. Хоюулаа амжилтай толгой эргэм карьер хийснээс гадна олон авъяаслаг сурагч нарыг бойжуулжээ. Тэдний хослол “Кихот ноён”, “Спартак” зэргийн олон бүжгин жүжигт гялалзаж байлаа. 2009 онд Екатерина Максимова өөд болсон ба Владимир Васильев балетдаа өнөөдөр ч үнэнч хэвээр явна.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top