x

Ө.Энхтүвшин: Ярьж тохирсноо яв цав хэрэгжүүлэх нь чухал

Бүс хоорондын Стандартчиллын холбооны (MAC)27 дугаар ерөнхий чуулган Бүгд найрамдах Турк улсын Стандартын байгууллагын санаачилгаар энэ сарын 18-19-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Энэхүү чуулганд Турк, Монгол, Азербайжан, Гүрж, Киргыз, Узбекстан, Молдав, Казахстан, Тажикстан, Украин, Беларусь зэрэг улсын 40 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.

Бүс хоорондын Стандартчиллын холбооны27 дугаар ерөнхий чуулганы хүрээнд Монгол Улсын Стандарт, хэмжилзүйн газрын дарга Г.Гантөмөр, Туркийн Стандартын байгууллагын ерөнхийлөгч Себахиттин Коркмаз нар хоёр талыг төлөөлөн 2018-2022 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд өнөөдөр (2018.04.17) гарын үсэг зурлаа. Монгол Улс, БНТУ-ын стандартчиллын байгууллагууд ирэх 4 жилд Монголын үйлдвэрлэгчдийг Европын холбоонд бараа, бүтээгдэхүүнээ экспортлоход нь тусалж дэмжих, худалдаа болон бараа солилцоог хөнгөвчлөх, техникийн саадыг арилгах, хоёр улсын үйлдвэрлэлийн хэрэгцээнд нийцүүлэн хэмжилзүйн стандартыг хянах хамтарсан баг ажиллуулах, хүний нөөц, байгууллагын чадавхийг хөгжүүлэхийн тулд стандартчилал, тохирлын үнэлгээ буюу сорилт, хяналт шалгалт, баталгаажуулалт, хэмжилзүйн чиглэлээр сургалт, чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрүүдийг зохион байгуулах зэрэг олон ажлыг төлөвлөжээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин гарын үсэг зурах ёслолд оролцож, Монгол Улс, БНТУ-ын стандартчиллын байгууллагуудын хамтын ажиллагаанд болон Бүс хоорондын Стандартчиллын холбооны 27 дугаар ерөнхий чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэв. “Монгол, Туркийн стандартчиллын байгууллагууд хамтран бүс нутгийн стандарт, хэмжилзүйн салбарт томоохонд ахиц авчрах, хамтын ажиллагааны чухал хөшүүрэг болох олон улсын арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулахын сацуу хоёр тал ирэх 4 жилд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөндөө гарын үсэг зурж байна. Энд тохирсноо богино хугацаанд амьдрал дээр яв цав хэрэгжүүлж, үр ашгийг нь хамтдаа хүртэх нь л хамгийн чухал. Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд, ялангуяа худалдаа, эдийн засгийн салбарт нөөц боломж асар их бий. Тэр дундаа Туркийн талаас суралцах зүйл бидэнд их байна. Инженер, техникийн нарийн мэргэжил, мэргэшил бүхий ажилтнууд манай Стандартчилал, хэмжил зүйн газарт шаардлагатай болж байгаад та бүхнийг анхаарал хандуулж, боловсон хүчнийг бэлтгэхэд дэмжихийг хүсье” гэж Шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ тэмдэглэв.

БНТУ-ын Стандартын байгууллагын ерөнхийлөгч  Себахиттин Коркмаз “Худалдааны суурь нь стандарт юм. Турк, Монгол хоёр улс стандарт, хэмжилзүйн салбарт нягт хамтарснаар бизнес эрхлэгчдийнхээ хооронд гүүр болж чадна” хэмээн онцолсон. Энэхүү ёслолд мөн БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Ахмет Йлас оролцлоо.

Бүс хоорондын Стандартчиллын холбооны 27 дугаар ерөнхий чуулганы хүрээнд “Мэдээллийн технологи ба кибер аюулгүй байдлын салбарын стандартчилал”сэдэвт олон улсын сургалт семинар “Кемпински”  зочид буудалд болох юм байна.

Анх 1991 онд Турк улсын Анкара хотод зохион байгуулагдсан чуулга уулзалтад 10 гаруй байгууллагын төлөөлөгчид оролцон өөрсдийн санаачлагаар Бүс хоорондын стандартчиллын холбоо (MAC) байгуулахаар шийдвэрлэсэн түүхтэй. Тус байгууллагын гишүүн орнууд шинжлэх ухаан, техник, эдийн засгийн салбарт идэвхтэй хамтран ажиллах, худалдаан дахь техникийн саад тотгорыг хөнгөвчлөх, стандартыг ижилсгэх, түүний дотор хүрээлэн буй орчин, хөдөлмөр хамгаалал, эрүүл мэнд, бараа бүтээгдэхүүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад стандартчилал, итгэмжлэл, хэмжилзүй, бүтээгдэхүүн болон үйлчилгээний салбарт хамтран ажиллах зорилготой ажээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 1 цаг 57 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 2 цаг 7 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 2 цаг 13 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 3 цаг 15 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 3 цаг 18 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 3 цаг 22 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 3 цаг 26 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 3 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 3 цаг 31 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 3 цаг 34 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 6 цаг 0 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 6 цаг 6 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 6 цаг 14 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 6 цаг 18 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 6 цаг 26 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 6 цаг 29 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 6 цаг 34 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 6 цаг 41 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 6 цаг 46 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 8 цаг 3 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top