x

"Догшин Иван ба түүний хүү Иван" уран зургийг сүйтгэсэн этгээдээс 20 сая рубль нэхэмжилнэ

Өнгөрсөн оны тавдугаар сард 37 настай ажилгүй Игорь Подпорин гэгч эр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төмөр хамгаалалтын шонгоор "Догшин Иван ба түүний хүү Иван" зургийг хэд хэдэн удаа цохин гэмтээсэн тухай бид таньд хүргэж байсан билээ. Бүдүүлэг этгээдийг баривчилсан боловч эмнэлэгийн зүгээс түүнийг хэрэг хариуцах чадвартай гэж үзэн шүүхэд шилжүүлсэн байдаг. 

Москва хотын Третьяковын галерей Илья Репиний "Догшин Иван ба түүний хүү Иван" нэртэй алдарт бүтээлийг гэмтээсэн Игорь Подпорин гэгчээс 20 сая рублийн (ойролцоогоор монгол мөнгөөр 800 сая төгрөг) нөхөн төлбөр нэхэмжлэхээр болжээ. Энэ мөнгө нь бүхэлдээ тус бүтээлийг нөхөн сэргээхэд зарцуулагдах аж. Третьяковын галерейн хуулийн зөвлөх Евгений Мельниковын хэлснээр уг бүтээл нь 1,04 тэрбум рублиэр үнэлэгддэг аж.

Зураач Репин энэхүү зургийг бүтээж байхдаа өөрөө цуст сэдвийнхээ дарамтад орсон гэдэг. “Заримдаа надад аймшгийн болоод би түүнийг нууж далдалдаг байлаа” гэж зураач дурсан ярьж байжээ.

Тийм сэтгэгдлийг ч зураачийн найз нар бас амсаж байжээ. Репин юу хийснээ дөнгөж ухаарсан хааны агшинг сонгон хүчтэй сэтгэл зүйн сөрөг эрчимтэй зургийг зуржээ. Зураг яваандаа зураачийн загвар болсон хүмүүсийн хувь тавилангийн талаар элдэв муу домог яриа үүссэн гэдэг. Гэхдээ одоог хүртэл зарим түүхчид Догшин Иван хүүгээ хөнөөгөөгүй хэмээн үздэг билээ.

Харин хэрэгтэн Репиний уран зургийг "түүхэн үнэнээс зөрсөн" гэх шалтгаанаар сүйтгэсэн хэмээн энэ үйлдлээ тайлбарлажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top