x

Хийсвэр урлагийн “хаан” Александр Беризе

Гуравдугаар сарын 8-нд зураач Александр Беризегийн бүтээлийг Бельгийн "Pop-up Art Gallery"-д танилцууллаа. Эрдэмтэн Жан-Луи Трипон хэлэхдээ түүхэнд анх удаагаа хүний сэтгэмжийн үйл ажиллагааг зурагт буулгалаа гэж зураачийг үнэлжээ. Уран зургийн энэ чиглэл «менталийн фигуратив» гэсэн нэр аваад байна. Reflection үзэсгэлэнд бараг гучаад зургийг оруулжээ. Францад “хийсвэр урлагийн хаан” гэж нэрлэгдсэн зураачаас ELLE сэтгүүл зургаан зургаараа өөрийн намтраа өгүүлэхийг хүссэн байна.

«Би Тбилисийн Уран зургийн академийг дүүргэж, сонгодог боловсрол  авсан хүн. Тэгээд л фигуратив зураад эхэлсэн дээ. Хийсвэр урлагт ороод арваад жил болж байна. 2008 онд зурсан миний анхны хийсвэр зураг энэ юм. Энэ зурагнаас миний “хийсвэр урлагийн үе” эхэлсэн. Тэгээд одоо хүртэл энэ төрлөөр л зурж байгаа».

«Энэ зургийн хэмжээ нь 115×145 сантиметр. Алдартай Adler галерейд 2011 онд гаргасан үзэсгэлэнгийн том цувралд ордог. Дашрамд хэлэхэд, галерей Парист хамгийн лагуудын нэг. Энэ үзэсгэлэнгийн дараа шүүмжлэгчид намайг Францад хамгийн ирээдүйдэй гэх 10 зураачийн тоонд оруулсан. Нөлөө бүхий Le Figaro сонины редактор зургийн тухай нэгдүгээр нүүртээ бичсэн. Зураачийн хувьд надад маш тааламжтай байлаа».

«Орчин үеийн хамгийн нөлөөтэй Phillips гэх урлагийн дуудлага худалдаанд намайг оруулсан энэ зургийн тухай дурсахгүй  байж чадахгүй. Ямар ч зураачийн амьдралд гайхалтай үйл явдал л даа».

«2014 онд зурсан 100×140 см хэмжээтэй энэ зураг миний хувьд шинэ эргэлт болж эцсийн дүнд би Reflection цувралаа бүтээх ажилдаа орсон. Зурагт би хурц тод мэдрэмжийг геометртай  анхлан хольсон. Түүгээр би амьдралд бүгд схемд орсон, ямар нэгэн замбраагүй зүйл үгүй гэдгийг харуулах гэсэн юм»

«Миний 2016 онд эхэлсэн Reflection цувралын эхний зургуудын нэг. Түүнийг франц нейробиологичид анзаарсан. Сэтгэмжийг  бүрнээр нь зурагт буулгажээ гэж  надад дараа нь хэлэхэд нь  үнэндээ би ихээхэн алмайрсан».

«Энэ зураг өнөөдөр Ницца хотын захиргаанд өлгөөтэй байгаа. Үзэсгэлэн дээр  бүгд л миний зурагт Францын номин эргийн хот буусан гэдэгт итгэсэн байв. Уул нь би хэзээ ч өөрийн зурагт  тодорхой зүйлийг зурдаггүй гэж тайлбар өгөөд л байсан даа»

Александр Беризе гуравдугаар сарын 17-нд Ницца хотын Матиссын музейд хичээл явуулна. Харин ирэх жил тэрбээр үзэсгэлэнгээ Москвад гаргахаар төлөвлөжээ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top