x

Улсын начин Д.Одхүү А.Сүхбат гишүүнийг бүлэглэн зоджээ

Монголын Үндэсний бөхийн холбооны маргаан эцэслэгдэж байсан ч Р.Нямдорж тэргүүтнүүд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй асуудлыг улам хурцдууллаа. Эцэс сүүлдээ нэгнийхээ биед халдсан хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.

Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр тус холбоог албан ёсоор удирдах эрхээ авсан талынхан Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарт шүүхийн шийдвэрийг танилцуулж, асуудлыг эв зүйгээр шийдэх гэсэн боловч Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ гишүүний талынхан шүүхийн шийдвэрийн эсрэг цагдаагийн байгууллагыг ашиглан хамгаалалт гаргаж, бөхөд хайртай түмний хүндэлж явдаг Х.Баянмөнх аваргыг согтуу этгээдээр элэглэн доромжлууллаа. Тэр ч байтугай Б.Бат-Эрдэнэ гишүүний хувийн бие хамгаалагч гэгдэх Б.Одхүү начин УИХ-ын гишүүн А.Сүхбатын халдашгүй дархан байдалд халдаж, биед нь гэмтэл учруулав.

Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр Бөхийн өргөөг цагдаагийн байгууллага хамгаалалтад авсан байдаг. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбатыг Бөхийн ергөөнд өрөөнд сууж байхад нь Улсын начин Б.Одхүү 10 гаруй залуугийн хамтаар хаалгыг нь цөм өшиглөн оржээ. Улмаар А.Сүхбатын биед халдаж биед нь гэмтэл учруулсан байна. Бөхийн өргөөг цагдаагийн хамгаалалтад авсан ч ийнхүү Улсын начин Б.Одхүүг 10 гаруй залуугийн хамт оруулсан нь Дархан аварга А.Сүхбатыг зодуулах боломжийг нээж өгсөн байгаа юм. 

Уг асуудлаар УИХ-ын гишүүн А.Сүхбат шүүх эмнэлэгт хандаж, гэмтлийн зэргээ тогтоолгохоор болжээ. Харин асуудлыг нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Одоогоос хэдэн жилийн өмнө ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны дарга, улсын заан Ц.Баярсайхан нарыг зодсон хэрэг гарсан. Хэргийн эзэн нь хүн зодож нүддэгээрээ алдартай өнөө л Б.Одхүү начин байж таарав. Шүүх түүнд хүний биед хүнд гэмтэл учруулж үхлээс наагуур хэмжээнд болгосон хэмээн үзэж 5 жил гаруйн ял өгч байв. Мөн саяхан улсын харцага Г.Ганхуягийг мөн л бүлэглэн зодсон хэрэгт түүний нэр холбогдож харагдсан.

Тиймээс Б.Одхүү мэтийн хууль дүрмийг уландаа гишгэдэг бөхчүүдийг хувийн бие хамгаалагчаараа авч аваргуудынхаа эсрэг элдвээр турхирч байгаа Б.Бат-Эрдэнэ аварга та үнэн нүүр царайгаа ард түмэндээ харуулж эхлэх чинь энэ үү.

Б.Бат-Эрдэнэ аварга аа бөхчүүдээ бөхчүүдтэй нь алалцуулан байж ийнхүү хууль бусаар энэ холбооны төлөө улайран зүтгээд байгаа танд ямар эрх ашиг байгаа юм бэ. Ард түмнээ, бөхчүүдээ бодоод хууль шүүхийн шийдвэрээ дагаад явбал яасан юм бэ гэж асуумаар байна.

МАРГААН ЮУНААС ЭХЛЭВ

МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж 10 гаруй жил тус холбоог хууль бусаар удирдсан байдаг. Тодруулбал, МҮБХ 2002 оны арванхоёрдугаар сарын 1-23-ны өдрүүдэд болсон Их Эе хурлаар Р.Нямдорж өөрийн тэргүүнээр сонгогдсон гэж шүүхэд хандсан байдаг. Түүний хүсэлтийг шүүх хэлэлцэж, улмаар 2003 онд анхан, давж заалдах, дээд шүүх шүүх хэрэгсэхгүй болгож, дахин Их Эе хурлыг хуралдуулж тэргүүнээ сонгохыг Цэцдийн зөвлөлд даалгасан байдаг юм.

Гэвч Р.Нямдорж нь Цэцдийн зөвлөлийг хуралдуулалгүй өөрийгөө хууль бус тэргүүнээр өргөмжлөн 2010 он хүртэл явжээ. 2010 онд дахин хууль бус хурал хийж өөрийгөө тэргүүнээр сонгосныг 2011 онд анхан, давж заалдах, дээд шүүх хүчингүй болгосон ч тэрбээр шүүхийн шийдвэрийг огт биелүүлээгүй юм.

Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тамга тэмдэг, гэрчилгээг хүчингүй болгож, МҮБХ-той холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байхыг сануулсан байдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Р.Нямдоржийг хүчингүй болсон тамга тэмдэг ашиглаж, хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулсаар байтал өнгөрсөн гуравдугаар сард МҮБХ-ны Их Эе-ийг хууль бусаар хуралдуулж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг томилоод байгаа юм. Мэдээж, хууль бус үйл ажиллагаа явуулж, хүчингүй тамга тэмдгээр сонгогдсон  УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн томилгоо хүчингүй хийгээд хууль бус юм.

Үүнийг мэдсээр байж, хууль тогтоогч гишүүн маань хууль бусаар уг холбоог өөрийн гарт авахаар улаарч байсныг ШШГЕГ болон ОӨУБЕГ-аас зогсоогоод байна.

ЗОГСООГООД ГЭСНИЙ УЧИР

Өнгөрсөн 10 гаруй жилийн турш ямар нэгэн шалтгаанаар хуралдаж чаддаггүй байсан Цэцдийн Зөвлөлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хуралдуулав. Улмаар 2014 оны зургаадугаар сарын 24-ны өдөр Их Эеийг хуралдуулах комиссыг сонгосон байдаг. Уг комисс нь ээлжит бус Их эеийг 2017 оны тавдугаар сарын 28-ны өдөр зохион байгуулж бүх төлөөлөгчдийг байлцуулж байгаад МҮБХ-ны шинэ тэргүүнээ сонгож, Л.Чинбатыг шинэ ажилд нь томилжээ.

Улмаар ОӨУБЕГ-аас 2018 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр нэмэлт өөрчлөлтөөр Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр албан ёсоор Л.Чинбатыг бүртгэж авсан байна. Ингэснээр хуулийн дагуу Л.Чинбат албан ёсоор бөхийн холбоог удирдаж, тамга тэмдэг ашиглах эрхтэй болж байгаа юм. Нэгэнт албан ёсоор холбоог удирдах эрхтэй болсон Л.Чинбат нь анхныхаа тушаалыг гаргаж, МҮБХ-ны Гүйцэтгэх захирлаар Улсын арслан Д.Мөнх-Эрдэнийг томилоод байгаа билээ.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Балдан (172.58.83.249)
    Муу ерын бузрын бөхчүүд. Их аваргаа хөдөөлүүлээд нэг ч хоноогүй байхад хоорондоо өмх будаа булаацалдаж зодолддог нохойноос дор амьтад
    2018 оны 04 сарын 17 | Хариулах
  • Олз олх (66.181.181.54)
    Уурээр хулгай хийж олз олх гэж байгаа Одхууд гардуулаад Сухбатыг Увсын хулгайч нартай нь Чирээд гаргасан юм байна лээ... Хузуугээ оороо хуухэнд шимуулсэн юм байлгуй олзоо алдсандаа гоншигноод Цагдаа ахаа олзоо алдсан. Би их хурлын гишуун.. Хамгаалаад увс бид нарыг Хулгай хийхэд Туслаад хамгаалаад ог гээд оргодол бариад гуйгээд л. Баянмонх хуугээ дагуулаад бас гуйгээд л... Сайн хооцолдоорэй.. Бурэнтогс Батсуурь Баторших бас ах дуугээрээ хооцолдоод л... Сайн гуйгээд хооцолд...
    2018 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зодоогуй (66.181.181.54)
    Зодоогуй. Хумуус унтаж амарч байхад уурээр Бохийн оргоог Увсын хулгайч нартай нийлж хулгай хийж байхад нь Одхуу чирээд гаргасан . Хулгай хийж болохгуй гэж л Хэлсэн. Явж ордондоо Хулгай хий л гсн юм бна лээ.. Оороо Баашлаад л хузуу улайсан . Хуухэн шимсэн юм шиг хараглаа гээд Уйлаад монго нэхээд гуйгээд боон Баяр... Увсын хэд бас Монго олох гээд гуйгээдл.. Баянмонх хуу гантогтохоо . Бас хэдэн тэнэг Хулгайч шавь нараа дагуулаад уурээр хулгай хийж явна.. ккккувсаа гэж сухбатаа гэж
    2018 оны 04 сарын 17 | Хариулах
  • Г.Майнболд (66.181.164.81)
    Бөхчүүдийн шунал Гүйцэгдэхгүй
    2018 оны 04 сарын 17 | Хариулах
  • чека (112.72.14.239)
    Сайхан шаачих юмаа .
    2018 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.177.114)
    Бөхчүүд ордноо төдийгүй төрийн ажлыг самрахаа боль. Толгой хүрэхгүй бол хүчээр хийх гэдэг тэнэг мулгуу ухаанаа барь. Улсын ард түмний өмчийг булаацалдах хэн бэ?
    2018 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (112.72.14.44)
    Хохь чинь ээ сүхбатаа шуналын тулам
    2018 оны 04 сарын 16 | Хариулах
  • АРГАА БАРАГЧ (27.123.214.117)
    БӨХИЙН БАРИЛДААНЫГ БӨХИЙН ЗОДООН ГЭЖ НЭРЛЭ. БАРИЛДААН БҮР ДЭЭР УУР УЦААР, ИХ ЗАН, ХЭРҮҮЛ... ЦОО ШИНЭ ЗАЛУУЧУУД, ХҮҮХДҮҮДЭЭР БӨХӨӨ ХӨГЖҮҮЛЬЕ.
    2018 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (59.153.114.116)
    Сур бат одоо болиосой ямар шуналтай новш вэ Увс ууд ард бий ялангуяа баянмөнх
    2018 оны 04 сарын 16 | Хариулах
  • Gjh (112.72.14.67)
    Hih
    2018 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.21.106.123)
    Сүхбат аваргыг допинг хэрэглэдэг бсан гээд байх юм. Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг. Бөхийн өргөөний хаалганд бяраа гаргасан увсын арслангуудаас сайн шинжилгээ авахыг хүсье. Багшид нь бсан юм юмыг яаж мэдэх вэ. Зүгээр хүн хаалга үүд эвдэж явахгүй
    2018 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.21.106.123)
    Псду гэж Сүхбат гэгч нялзрайтай энд тэнд таарчих вий дээ. Гай болж санамсаргүй мөр энээ тэрээрээ шүргэчихвэл гэмтчих вий дээ хүмүүсээ.
    2018 оны 04 сарын 16 | Хариулах
  • irgen (66.181.188.157)
    novchnuud zailaacai odhvv nachin muu atc
    2018 оны 04 сарын 16 | Хариулах
  • oyutan (43.242.242.69)
    baterdene suhbat gishuud neg bol buhuu barild, esvl uls turuu l huuj uz
    2018 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (27.123.212.137)
    Нүдний булайнууд, бөхчүүд гэж нэг юу ч хийж гийлүүлээгүй байж түмний хайр, буянаар тэжээлгэж сагасан хэдэн бухан бяруунууд, хоосон толгойтнууд!
    2018 оны 04 сарын 16 | Хариулах
    • Ba
      Ystoi nudni bulainuud yu ch hiigeegui zugeer hebtej mungu oldog ard tumni handibaar bosson urguuguu bulaaldaad ysaa hemleldej bn da
      2018 оны 04 сарын 16
  • Амараа (122.201.21.239)
    Дөрвөдүүд Бөхийн өргөөг мөнгө харж байгаагаас үүдэлтэй ийм маргаан олон жил болж байгаа. Баянмөнх гуай боливол таарна. Саяхан Үндэсний бөхийн холбоо хуралдаад байсан тэнд орж сонгогдохгүй яасан юм бэ?
    2018 оны 04 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 1 цаг 58 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 2 цаг 8 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 2 цаг 14 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 3 цаг 16 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 3 цаг 19 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 3 цаг 23 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 3 цаг 27 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 3 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 3 цаг 32 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 3 цаг 35 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 6 цаг 1 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 6 цаг 7 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 6 цаг 15 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 6 цаг 19 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 6 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 6 цаг 30 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 6 цаг 35 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 6 цаг 43 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 6 цаг 47 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 8 цаг 4 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top