x

Ерөнхий сайдын нүдээ боосон “айлчлал”

Саяхан фэйсбүүкээс Хөвсгөл аймгийн иргэн 88 настай Гомбо гуай өөрийн хөрөнгөөр нутагтаа хоёр гүүр барьсан (сүүлийнхийг барихын тулд тэтгэврийн зээл авсан) тухай үзээд баярлаж, талархсан хүмүүс олон. Үүнтэй давхацсан бас нэг үйл явдал бол Ерөнхий сайдын Дундговь аймагт хийсэн “айлчлал”.

Аймгийн иргэдтэй хийсэн уулзалт дээр нутгийн ард түмэн У.Хүрэлсүх сайдад Засаг дарга нь О.Бат-Эрдэнэ 100 сая төгрөгөөр ажлынхаа өрөөнд засвар хийсэн тухай хошуу өргөжээ. Харин бүхэл бүтэн аймгийн хэмжээнд хүүхдийн цэцэрлэг нэгийг барих гээд чадалгүй хоёр оны нүүр үзэж байгаа гэнэ. Төсөвт хөрөнгө нь ердөө 140 сая төгрөг.

Ерөнхий сайд энэ тухай сонсоод хамт явсан Сангийн сайддаа цэцэрлэг барих хөрөнгийг 2019 оны төсөвт суулгаж өгөхийг үүрэгджээ. Төсөв нь батлагдталаа хоёр жил, дахиад барих гэж хэдэн жил. Манай төрийн ажил нэг иймэрхүү. Харин 100 сая төгрөгөөр ажлын өрөөгөө засварласан Засаг даргад ямар хариуцлага тооцсон тухай Засгийн газрын албан мэдээнд алга. Яахав, 140 саяын цэцэрлэгийн 240 саяар барьсанд л тооцох юм биз дээ. Ганц цэцэрлэгийн хөрөнгө шийдэх гэж хайран цаг зав, бензин тос, баахан хүний томилолтын зардал үрэх шаардлага байсан ч юм уу, үгүй ч юм уу?. Бас тэгээд “төсөв хямралтай байгаа” тухай ярьсан хэвээр. Манай төрийнхний ажил нэг иймэрхүү.

БНХАУ-д ажлын айлчлал хийсэн Ерөнхий сайд буцах замдаа Гашуун сухайтын боомтоор орох сургаар боомтын удирдлагууд хоёр өдрийн өмнөөс түргэн авч.

Цагаан хадны суурингаас урагшаа Гашуун сухайт, Ганц модны боомт хүрэхэд талдаа 20 гаруйхан км. Хоногт мянга гаруй машин урагшаа, хойшоо гардаг. Хорин км хүрэхгүй замыг 2-3 хоног туулдаг. Тэр нь хилийн ачаалалтай холбоотой.

Цагаан хаданд “Энержи Ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” компаниудын олборлосон нүүрсийг  хадгалж хашаалдаг 7-8 компани бий. Тэндээс нүүрсээ засмал зам болон шороогоор хоёр тусдаа тээвэрлэж хилийн шалган хүрдэг. 100-120 тоннын даацтай машинууд шороогоор, 70 тонн хүртэл даацтай нь засмалаар тээвэрлэдэг аж. Ингээд шалган дээр очсон хойно нь хоёр талаас ээлжлэн 10, 10-аар нь татаж гаргадаг учраас богинын тээвэрлэлтэд уртын урт дараалал үүсч 2-3 хоног дугаарладаг байна.

Харин сая Ерөнхий сайдыг ирэх сургаар боомтын удирдлагууд, хилийнхэн бүх машинуудаа урагш нь Ганц модны боомт руу шахаж гаргаад, өдөртөө 200-300 машин л хойшоо хил нэвтрүүлдэг болсон байна. Урагшаа хөөгдөж гарсан машинууд 2-3 хоног хилийн урд “Адууны хашаа” гэж нэрлэгдсэн 1000 машины зогсоол дээр 3000-4000 мянгуулаа хоригджээ.

Харин Ерөнхий сайд маань өөрийнх нь нүдийг боосон албатуудынхаа урьдчилан бэлтгэсэн “бодит байдалтай” үзэж танилцан гараа халаасандаа хийж яваад ирсэн бололтой юм. “Жолооч нарын ажлын орчинг сайжруулах үүрэг өглөө” хэмээн ETV-ээр мэдээлсний үзвэл манай хил гаалийнхан Ерөнхий сайдыг дагалдаж явсан хэвлэл мэдээлийнхний ч бас нүдийг хуурч чадсан бололтой. Гэнэтийн шалгалтыг ч гэнэдүүлээд сурчихсан манай төрийн албатууд аа гэж. 

Б.ЗАЯА 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (202.21.106.102)
    Нэг хэсэг нь дээрээсээ шударга журамыг тогтоох ёстой гэхэээр нөгөө хэсэг нь доороосоо өөрчлөлтийг хийх ёстой гээд ,,,,,,бөөн саарал ххувьсгалчид том багагүй хулгай залилангын сэтгэл сэдэлтэнгүүд
    2018 оны 04 сарын 16 | Хариулах
  • Билгээ (66.181.161.57)
    Болоо
    2018 оны 04 сарын 16 | Хариулах
  • ЗОЧИН (49.0.149.72)
    ОЛОН ЗҮЙЛ ӨӨРЧЛӨГДӨЖ ОЛОН ЗҮЙЛ СЭРГЭНЭ ГЭЖ ИТГЭЖ БАЙГАА. ӨМНӨХ УЛС ТӨРЧДИЙН ХИЙЖ ЧАДААГҮЙГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ
    2018 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (188.226.148.232)
    Хамаг л муу муухай юм болохоор ерөнхийлөгч, ерөнхий сайдруугаа дайрдаг энэ зангаа болиоч!!! Тэр хүртэл өч төчнөөн том жижиг дарга цэргүүд байгаа ш дээ
    2018 оны 04 сарын 16 | Хариулах
    • Arai l hul tolgoigoo aldaad bgaamaa
      2018 оны 04 сарын 16
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 1 цаг 59 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 2 цаг 9 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 2 цаг 16 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 3 цаг 17 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 3 цаг 21 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 3 цаг 25 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 3 цаг 28 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 3 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 3 цаг 33 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 3 цаг 36 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 6 цаг 2 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 6 цаг 8 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 6 цаг 16 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 6 цаг 20 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 6 цаг 28 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 6 цаг 32 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 6 цаг 37 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 6 цаг 44 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 6 цаг 48 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 8 цаг 5 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top