x

Ж.Ганбаатар: Гүүр зээл, үйлдвэр зээл, зам зээл, хэн төлөх вэ?

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлээр Хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулах талаар хэлэлцэв. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нийслэлд хэрэгжүүлэх гэж байгаа хоёр томоохон төслийн талаар байр сууриа илэрхийлэв.

Ж.Ганбаатар: Хотын дундуур явж байгаа төмөр замыг 150 тэрбум төгрөгөөр холдуулчих нь л даа. Төмөр замаа холдуулбал гүүр барихаас хамаагүй өртөг багатай болох байх шүү. Засгийн газар яагаад энэ асуудлаа эргэж харж болдоггүй юм. 

Улаанбаатар хотынхоо төвд өндөр өртөгтэй гүүр барина гэж яриад байна. Үүнийгээ миний үед хийсэн, чиний үед хийсэн гээд хэл ам гаргаад байдаг. Зайсангийн зам нь өөрөө түгжрэлтэй зам. Цаанаа түгжрэлгүй бол яах вэ. Гол нь цаанаа түгжрэлтэй учраас гүүрэн дээрээ л түгжирнэ шүү дээ. Хайран 100 гаруй тэрбумын зардал болно доо.

Бас өр зээлийн асуудал байна. Юм болгонд л зээл авч байгаа. Гүүр зээл, үйлдвэр зээл, зам зээл. Бүх юм зээл. Хэн төлөх вэ. Бидний хүүхдүүд төлчих нь байх л даа тиймээ. Үр хүүхдүүд минь биднээс илүү ухаантай хүмүүс гарч ирээд бидний тавьсан өр зээлийг төлнө гэж би найдаж байна. Тийм найдлага л тавихаас биш гэж байр сууриа илэрхийлэв.

БНХАУ-ын Засгийн газараас олгож байгаа 500 сая ам.долларын экспортын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх жагсаалтад Замын цагдаагийн уулзварт баригдах гүүрний төсөл багтаж байгаа бөгөөд 42 орчим сая ам.доллар буюу 100 орчим тэрбум төгрөгөөр барих юм.

Харин хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэрийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас авах 16.7 сая ам.доллар 40 орчим тэрбум төгрөгийн зээлээр байгуулахаар яригдаж байгаа юм.


 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (182.160.38.206)
    Уг нь гайгүй юм яриад байдаг.Энэ удаа арай л буруу байнадаа.Төмөр замдаач бус түгжрэлдээ байгаа.Тэгээдч хот чинь төмөр замгүй явахуу.Харин уулын модыг 600төгрөгөөр аваад 380мянга болгон завшиж байгаа хотын даргыг яах вэ?
    2018 оны 04 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 1 цаг 56 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 2 цаг 6 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 2 цаг 12 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 3 цаг 14 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 3 цаг 18 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 3 цаг 22 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 3 цаг 25 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 3 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 3 цаг 30 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 3 цаг 33 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 5 цаг 59 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 6 цаг 5 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 6 цаг 13 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 6 цаг 17 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 6 цаг 25 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 6 цаг 29 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 6 цаг 34 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 6 цаг 41 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 6 цаг 45 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 8 цаг 2 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top