x

"Ижлээ идсэн" АН

Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын авилгатай хийх тэмцэл замаасаа хазайж АН-ын лидерүүдийг намнах замдаа оров. АН-ын эрх барьж, барилцаж байх хугацаанд хийсэн шийдвэртэй алхам бүр үүний золиос болж байна. Хамгийн түрүүнд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнээс эхэллээ.

Эхлээд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан Сангийн сайд асан С.Баярцогтыг барьж хорив. Араас нь Дубайн гэрээг хийсэн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ачигдаж байна.

Алдаа, оноотой ч бай энэ хоёр гэрээ, Оюутолгой төсөл ганхаж байсан Монголын эдийн засгийг тогтоон барьж байгаа нь үнэн. Ардчилал, зах зээлд хөл тавьснаас хойш монголчуудыг гуравдагч зах зээлтэй холбосон хамгийн том төсөл, хамгийн том гэрээ хэлцэл гэдэг нь ч үнэн.

Гэтэл МАН эрх бариад энэ гэрээ хэлцлүүдийн улам сайжруулах, дараачийн том төслүүдээ урагш хөдөлгөхийн оронд аль болж бүтэж байгаагаа барьж иддэг хуучин зуршлаараа ажиллаж байна. Гэхдээ МАН ингэж байгаа нь хачин биш, МАН-ын хийж байгаа бүхнийг дуугүй харж, дотогшоо дэмжиж байгаа АН илүү эмгэнэлтэй харагдаж байна.        

Хэрвээ АН эрх барьж байхдаа МАН-ын экс сайд нарыг ар араас нь барьж хорьсон бол тэд ингэж яавч “бөгсөө хавчаад” суухгүй. Намынхаа бүх гишүүдийг цуглуулаад, дан, давхар дээлээ нөмрөөд талбай дээр гарчихсан цагаан хоолойгоор хашгичиж байгаа. Улс төрийн сөрөг хүчин гэдэг тийм л байдаг.

Харин АН-ын дарга С.Эрдэнэ С.Баярцогтыг сэжигтнээр татсанаа АТГ албан ёсоор зарлаж ч амжаагүй байхад “АН-аас хасав” хэмээн зарласан билээ. “Гэмт хэрэг үйлдсэн эсэхийг зөвхөн шүүх эцэслэн шийднэ, шүүхийн хүчин төгөлдөр тогтоол гараагүй байхад хэнийг ч гэмт буруутайд тооцож болохгүй” гэсэн Үндсэн хуулийн зарчмаа ч умартсан. Одоо Ч.Сайханбилэгийг ээлж ирж байх шиг.

Болж буй үйл явдалд АН-ыг буруутгах шалтгаан нь хуулийн байгууллагын хийж буй ажлыг эсэргүүцэхэд биш, харин учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхэд юм. АН ямар ч тохиолдолд “ардчилсан” гэдэг нэрээ авч үлдэхийн тулд улс төрийн болоод хуулийн аргаар хүн хэлмэгдүүлэх, хилсээр гүтгэгдэж, нэр төр нь хохирохоос намынхаа гишүүдийг, нийт иргэдээ хамгаалах, хаацайлан зогсох үүрэгтэй. Ядаж л “Гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэх, цагдан хориход хүргэсэн хангалттай үндэслэл, нотлох баримт байна уу?" гэж асуух, "Гэм бурууг нь шүүх эцэслэн тогтоохоос нааш гэмт хэрэгтэнд тооцож, нийгмээрээ яллаж болохгүй” гэж хэлэх эр зориг энэ намын удирдлагад байх ёстой.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (77.195.136.5)
    MAN UURSDIINHUU TUMEN BULHAIGAA NUUHIIN TULD DEER NI AN -IIN HEDEN OLIGARHIUD BAS NEMEGDEED TUMNII TOLGOIG YAJ ERGUULHEE MEDELGUI YAHAV. HASHIR OLON JILIIN TURSHLAGATAI HUMUUS.
    2018 оны 04 сарын 13 | Хариулах
  • Mongol hvv (103.10.22.191)
    Hvrelsvh bolon tvvnii nuhud ulam zorigtoi nam hamaagui hj bna dr n battulga gdg hvn sn demjeed uguh heregtei
    2018 оны 04 сарын 12 | Хариулах
  • Zochin (66.181.160.79)
    Mash zob shiidber bvgd demjih heregtei Mongolchuud mini hubalznuudiig tvvj ustgah heregtei
    2018 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (59.153.114.170)
    Заяа хэт нэг талыг барьсан нийтлэл чинь чамайг өөрийг чинь хэн гэдгийг харуулж байна. Баярыг бас барьсныг хараагүй гэртээ зурагтгүй гэх байлгүй дээ
    2018 оны 04 сарын 12 | Хариулах
  • shu (66.181.161.30)
    mai
    2018 оны 04 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 1 цаг 58 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 2 цаг 8 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 2 цаг 14 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 3 цаг 16 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 3 цаг 20 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 3 цаг 24 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 3 цаг 27 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 3 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 3 цаг 32 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 3 цаг 35 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 6 цаг 1 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 6 цаг 7 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 6 цаг 15 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 6 цаг 19 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 6 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 6 цаг 30 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 6 цаг 35 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 6 цаг 43 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 6 цаг 47 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 8 цаг 4 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top