x

УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав

Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж буй Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Энэ удаагийн айлчлал Монгол, Бельгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд тохиож буй түүхэн ач холбогдолтойг дурдаад, Улсын Их Хурлын  даргын хувиар хийж буй анхны гадаад айлчлалаа Европын Холбооны гишүүн улсаас эхлүүлсэн нь хоёр улсын харилцаанд чухал ач холбогдол өгч буйн тод илэрхийлэл гэлээ.  

Европын парламентын гишүүн Хана Жалу Муро хоёр жилийн өмнө Монгол Улсад айлчилж байснаа дурсаад, хоёр том гүрний дунд байдаг Монгол Улсын хоёр хөрштэйгөө хэрэгжүүлж буй гадаад харилцааны ололт, амжилтыг сонирхон суралцдаг хэмээв.

Тэрбээр, Европын Холбооны хувьд стратегийн тэнцвэртэй байдлыг хангаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг олон орнуудтай өрнүүлэхийг зорьж байгаа. Тухайлбал, чөлөөт худалдааны хэлэлцээрийг Латин Америкийн тодорхой улсуудтай байгуулж байгаагаас гадна Азийн орнуудтай хэрэгжүүлэх эдийн засгийн хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулж байна гэлээ.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улс Европын парламентаар дамжуулан улс орнуудтай харилцаагаа илүү хөгжүүлэхээр эрмэлзэж буйг тодотгосон. 

Тэрбээр монголд үйлдвэрлэсэн 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Европын Холбооны улс орнууд руу экспортлоход татвараас чөлөөлөх тухай худалдааны хэлэлцээрийг байгуулсан ч хэлэлцээр төдийлөн сайн хэрэгжихгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд, Азийн улс орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсаар дамжуулан Хятад Улсын зах зээл рүү гаргах боломж бий гэдгийг уламжлав.

Улсын Их Хурлын дарга Европын Холбооны улсуудын иргэд Монгол Улсад сарын хугацаанд визгүй зорчих боломжтой болсныг тэмдэглээд, монгол иргэдэд үзүүлэх визийн үйлчилгээг хөнгөвчлөх асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулан ажиллахыг хүсэв.

Энэ удаагийн уулзалтаар хоёр орны парламентын харилцаа, хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг, гадаад бодлогын асуудлаар санал солилцлоо. 

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга 2026 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-д хүрэлцэн ирж оролцохыг хүссэн юм. 

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Бельгийн парламентын бүлгийн дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дэд дарга М.Нарантуяа-Нара, Улсын Их Хурлын гишүүн. Б.Мөнхсоёл, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд болон албаны бусад хүмүүс оролцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 20 цаг 16 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 20 цаг 20 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 20 цаг 25 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 21 цаг 26 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 23 цаг 10 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 23 цаг 37 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 23 цаг 45 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top