x

Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ

 Төв Америкийн Никарагуа улсын 80 настай Ерөнхийлөгч Даниэль Ортега сөрөг хүчнийг засгийн эрхэнд гаргахгүй байх үүднээс тус улсад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ. 2007 оноос хойш төрийн тэргүүний албан тушаалыг хашиж байгаа Д.Ортега мэдэгдэхдээ, сөрөг хүчний эсрэг "хана босгох" шинэ хуулиудыг батлуулахын тулд өөрийн хяналтад байдаг Конгресстой хамтран ажиллана гэсэн байна. 

"Сөрөг хүчний намууд засгийн эрхийг булаан авахыг оролдох боломж олгохгүйн тулд дахин ямар ч сонгууль явуулахгүй" хэмээн тэрбээр Сандинистын хувьсгалын 47 жилийн ойн баярын үеэр хэлжээ.

Никарагуад хамгийн сүүлд 2021 онд ерөнхийлөгчийн сонгууль болсон бөгөөд дараагийн сонгуулийг 2027 онд явуулах ёстой. Гэвч Д.Ортега сонгуулийг бүрмөсөн цуцлах эсэх, эсвэл сөрөг хүчнийг сонгуульд оролцохыг хориглох эсэхийг тодорхой дурдаагүй байна. 2021 оны сонгуулийн кампанит ажлын үеэр тус улсад улс төрийн хэд хэдэн намыг хориглож, сөрөг хүчнээс нэр дэвшсэн хүмүүсийг шоронд хорьж байжээ. 

Ташрамд дурдахад, Никарагуагийн эрх баригчид НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (FAO) тайлангийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэн тус байгууллагаас гарахаа мэдэгдсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 1 цаг 43 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 1 цаг 57 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 2 цаг 1 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 2 цаг 4 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 2 цаг 17 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 2 цаг 23 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 2 цаг 25 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цаг 30 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цаг 32 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 2 цаг 38 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 2 цаг 45 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top