x

АНУ: Тусгаар тогтнолын баярын үеэр долоон хүн амиа алдаж, олон арван хүн шархаджээ

АНУ-ын Тусгаар тогтнолын баярыг тэмдэглэх үеэр тус улсын хэд хэдэн хотод зэвсэгт халдлага гарч, долоон хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан тухай NBC News суваг мэдээлжээ.

Нью-Йорк хотын Брүклин дүүргийн Кони-Айлендад бямба гаригийн орой хар багтай этгээд гэр бүлээрээ баяр тэмдэглэж байсан хүмүүс рүү гал нээсэн байна. Халдлагын улмаас найман хүн шархадсаны дотор дөрвөн хүүхэд байгаа бөгөөд цээжиндээ буудуулсан 21 настай эмэгтэйн биеийн байдал хүнд байгаа аж. Зэвсэгт этгээд хэргийн газраас зугтсан тул цагдаа нар түүнийг эрэн сурвалжилж эхэлжээ.

Флорида муж улсын Пенсакола хотын төвд ням гаргийн шөнийн 01:00 цагийн орчимд болсон буудалцааны үеэр 19 настай залуу амиа алдаж, зургаан хүн шархаджээ. Гэмт этгээдийг одоогоор баривчлаагүй байна. Индиана муж улсын Форт-Уэйн хотод ням гаригийн үүрийн 03:00 цагийн үед буудалцаан болсны улмаас нэг эмэгтэй амиа алдаж, найман хүн буудуулсан шархтай эмнэлэгт хүргэгджээ.

Мөн тус муж улсын Гэри хотод ням гаригийн өглөө болсон хоёр тусдаа буудалцааны үеэр 10 настай хүү амиа алдаж, 50 настай эрэгтэйн биеийн байдал хүнд байгаа тухай мэдээлсэн байна. 

Калифорни муж улсын Комптон хотод бямба гаригийн 23:30 цагийн орчим Тусгаар тогтнолын баярт зориулсан үдэшлэгийн үеэр буудалцаан болсны улмаас нэг эрэгтэй, нэг эмэгтэй амиа алджээ. Мөн нэг эрэгтэй, нэг эмэгтэй, нэг охин шархдан эмнэлэгт хүргэгдсэнээс шархадсан эрэгтэйн биеийн байдал хүнд байна.

Охайо муж улсын Дейтон хотын Орегон дүүрэгт долоодугаар сарын 3-ны орой болсон буудалцааны улмаас дөрвөн хүн шархадсан байна. Мөн тус муж улсын Кантон хотод салют буудуулах үеэр салют гэрийнх нь цонхоор орж ирж дэлбэрсний улмаас 46 настай эмэгтэй унтлагын өрөөндөө байхдаа нуруундаа хүнд гэмтжээ.

Миссүри муж улсын Сент-Луис хотод бямба гаргийн шөнө болсон буудалцааны улмаас 17 настай өсвөр насны хүүхэд амиа алдаж, 16 настай хоёр хүүхэд буудуулсан шархтай эмнэлэгт хүргэгдсэн байна. Калифорни муж улсын Чино хотод их хэмжээний салют дэлбэрсний улмаас нэг хүн амиа алдаж, хоёр хүн хүнд гэмтжээ.

Түүнчлэн АНУ-ын Тусгаар тогтнолын 250 жилийн ойд зориулан Ерөнхийлөгч Дональд Трамп үг хэлэхийн өмнө Вашингтон хотод нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан тухай мөн мэдээлсэн байна.

Kazinform 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top