x

Францын Ерөнхийлөгч 17 жилийн дараа Сирид айлчилна

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон 17 жилийн дараа Сирид айлчилж буй Францын анхны Ерөнхийлөгч, мөн 2024 оны 12 дугаар сард Башар Асадын дэглэм унаснаас хойш Сирид айлчилсан Баруун Европын анхны удирдагч болох гэж байна. Айлчлалын хугацааг одоогоор эцэслэн товлоогүй байна.

Сирийн төрийн мэдээллийн "SANA" агентлаг тус улсын ерөнхийлөгчийн дэргэдэх хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын мэдээллийг эш татан ням гарагт уламжилснаар, Э.Макрон, 2025 оны нэгдүгээр сарын 29-нөөс хойш Сирийн шилжилтийн үеийн ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж буй Ахмед Аш-Шараа нар хэлэлцээ хийх үеэрээ хоёр талын харилцааг бэхжүүлэх, мөн харилцан сонирхсон бүс нутгийн болон олон улсын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байна. Э.Макроныг дагалдан Францын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид Сирид очих ажээ.

Сирид айлчилсан Францын хамгийн сүүлийн Ерөнхийлөгч бол 2007-2012 онд тус улсыг удирдаж байсан Николя Саркози юм. Тэрбээр Асадын засаг захиргаа олныг хамарсан эсэргүүцлийн жагсаалыг хүчээр дарсны улмаас Сирид иргэний дайн дэгдэхээс жил хагасын өмнө буюу 2009 оны есдүгээр сард Дамаскт айлчилж байжээ.

Асадын дэглэм унасны дараа Сирид айлчилсан анхны төрийн тэргүүн бол 2025 оны нэгдүгээр сарын сүүлчээр Дамаскт хүрэлцэн ирсэн Катарын Эмир Тамим бин Хамад Аль Тани юм. 2026 оны нэгдүгээр сарын эхээр Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен Дамаскт Аш-Шараатай уулзаж байв. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Ойрх Дорнодын тус улсад айлчилсан байна.

Э.Макрон, Аш-Шараа нар өмнө нь хоёр удаа уулзжээ. 2025 оны тавдугаар сард Сирийн түр ерөнхийлөгч Францын төрийн тэргүүний урилгаар Парист хүрэлцэн ирж байсан бөгөөд тухайн үед Елисейн ордонд болсон хэлэлцээгээр хоёр талын харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Харин есдүгээр сард хоёр улсын удирдагчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы үеэр Нью-Йорк хотноо уулзжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Францын Ерөнхийлөгч 17 жилийн дараа Сирид айлчилна 1 цаг 23 мин Норвегийн шигшээ баг анх удаагаа шөвгийн 8-д шалгарлаа 1 цаг 28 мин Өсвөрийн сурын харвааны түрүү харваач өнөөдөр тодорно 1 цаг 34 мин Үндэсний их баяр наадмыг угтан төрийн дээд одон медаль гардуулна 1 цаг 44 мин АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ? 1 цаг 44 мин Дэлхийн адууны өдрийг 55 улс орон өөр өөрийн онцлог, уламжлалын дагуу тэмдэглэнэ 1 цаг 49 мин Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм... 1 цаг 57 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, бороо орохгүй 2 цаг 13 мин Эболагаар өвчилсөн хүнийг анх удаа эмчилжээ 17 цаг 0 мин Шинэ төрлийн В12 аминдэмээр тархины хавдрыг эмчилнэ 17 цаг 8 мин Перугийн шинэ ерөнхийлөгчөөр Кейко Фүжимори сонгогдлоо 17 цаг 14 мин Үндэсний их баяр наадмын сурын харваа өнөөдөр эхэллээ 17 цаг 17 мин АНУ: Тусгаар тогтнолын баяр түр хойшилжээ 20 цаг 4 мин Олимпийн эрх олгох ширээний теннисний олон улсын тэмцээн Монголд болно 21 цаг 59 мин Зам, тээврийн салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд Шанхайн Жяо Тун их сургуультай хамтарна 22 цаг 15 мин Франц vs Парагвай: Хөлсөнд нэвчсэн бохир тоглолт 22 цаг 20 мин СОР17 бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын явц 68 хувьтай үргэлжилж байна 22 цаг 27 мин Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ 22 цаг 32 мин “Чингис хаан” музей байгуулагдсан түүхийг өгүүлэх танхимын нээлт боллоо 22 цаг 39 мин Дээд лигийн багууд 21 дэх тоглолтуудаа хийлээ 22 цаг 44 мин
iИх уншсан
Франц vs Парагвай: Хөлсөнд нэвчсэн бохир тоглолт Гурван улсын аялал жуулчлалын салбарын сайд нарын X уулзалт ... Д.Трамп коммунизмыг хамгийн том аюул хэмээн тодорхойлжээ МАН-ын Засгийн газар парламентын хяналтаас гарч байна... Монгол, Оросын зөвлөлдөх уулзалт боллоо А.Лукашенко Ши Жиньпинтэй уулзжээ Османы эзэнт гүрний үед армянчуудыг хоморголон устгасныг Изр... Өргөтгөсөн хуралдаанаар 545 сая ам.долларын хөрөнгө оруулалт... Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ... Долоодугаар сард цаг агаар ямар байх вэ? Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-... Б.Найдалаа: Эрчим хүчний салбарын цалин муу биш, уул уурхайн... З.Мэндсайхан: Оюу толгойн зээлийн хүүг гурван жил тутамд эрг... Тамхины хяналт хэмээх популизмын сүлд мод Эрчим хүчний салбарынхан тодорхойгүй хугацаагаар ажил хаялт ... Н.Учралыг аврах “Рио”-той хамтарсан үзүүлбэрт улсаараа алга ... СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Томоохон голууд үерийн түвшинг 10-60 см даван ... Ц.Туваан: Сумын дэлгүүрийн худалдагч “Танай хамаатан ноолуур... Энхтайваны гүүрний эвдэрсэн хашлагыг засварлаж байна Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр
Top