x

Венесуэлд долоо хоногийн гашуудал зарлажээ

Венесуэлд өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригийн орой дараалан хоёр удаа хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 2295-д хүрснийг тус улсын эрх баригчид мэдээлжээ. 

Венесуэлийн Үндэсний ассамблейн дарга Хорхе Родригесийн мэдэгдсэнээр, газар хөдлөлтийн улмаас 11 267 хүн бэртэж гэмтэж, 13 мянга орчим хүн орон гэргүй болсон байна. 

НҮБ-ын тооцоолсноор 50 мянга орчим хүн сураггүй болсонд тооцогдож байна. Родригесийн хэлснээр, тэдний 30 мянга орчим нь хамгийн их хохирол амссан Ла-Гуайра боомт хотын бүсэд байсан бөгөөд аврагчид 6500 орчим хүнийг нурангин дороос гаргасан хэдий ч олон хүн өөрсдөө эсвэл төрөл төрөгсдийнхөө тусламжтайгаар гарч чадсан тул амьд үлдсэн хүний тоо 20 мянгад хүрч магадгүй байна.

Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Делси Родригес газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн орон нутгийн цагаар долоодугаар сарын 1-ний 18:00 цагаас эхлэн долоо хоногийн үндэсний гашуудал зарлажээ.

"Венесуэлийн ард түмний зүрх сэтгэл айшигт газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн төлөө эмгэнэн гашуудаж байна. Өнөөдөр бид хайртай дотны хүмүүсээ алдсан гэр бүлүүдийн уй гашууг хуваалцаж, бэртэж гэмтсэн, сураггүй алга болсон хүмүүс болон гамшигт нэрвэгдсэн нутгийн оршин суугчдын төлөө залбирч байна" гэж Родригес X нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ.

Зургаадугаар сарын 24-нд Венесуэлийн хойд нутагт, нийслэл Каракас хотоос баруун зүгт 39 секундийн зайтай 7.2 болон 7.5 магнитудын хүчтэй хоёр удаа газар хөдөлжээ. Сүүлийн чичирхийлэл 125 жилийн хамгийн хүчтэй газар хөдлөлт болсон байна. 

Газар хөдлөлтийн улмаас олон байшин барилга нурсан байна. Ялангуяа олон улсын нисэх онгоцны буудал болон тус улсын хамгийн том далайн боомт оршдог Ла-Гуайра муж хамгийн ихээр өртсөн байна. Үүнтэй холбоотойгоор тус улсад онцгой байдал зарлажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ном уншлагын үндэсний хөдөлгөөн орон даяар эхэлнэ 2 цаг 50 мин G20-ийн уулзалтад зарим сэтгүүлчийг оролцуулахаас татгалзжээ 2 цаг 57 мин АНУ Ормузын хоолой орчимд Ираны цэргийн объектод цохилт өглөө 3 цаг 6 мин АНУ Венесуэлийн газрын тосоор стратегийн нөөцөө нөхнө 3 цаг 9 мин Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ 3 цаг 12 мин Ч.Номин: "Ногоон дата төв" төслийн хүрээнд 15.6 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт орж ирнэ 3 цаг 25 мин Налайх дүүргийн насан туршийн суралцахуйн төв орон нутгийн иргэдийн 10 хувийг боловсролын үйлчилгээнд хамрууллаа 4 цаг 41 мин Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ 4 цаг 54 мин Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна 4 цаг 58 мин Гал түймэр унтраах тархалтын сургалт зохион байгууллаа 6 цаг 6 мин Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 6 цаг 11 мин Жуковын “Махны машин” 6 цаг 16 мин Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ 6 цаг 36 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 6 цаг 44 мин Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа 6 цаг 50 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа 6 цаг 51 мин Нэгдүгээр төв эмнэлэг түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог амжилттай нэвтрүүллээ 6 цаг 56 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад айлчилж байна 7 цаг 3 мин Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно 7 цаг 16 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 7 цаг 37 мин
iИх уншсан
“Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... МАН-ын гишүүд Их тэнгэрт ийнхүү хэлэлцэж, МАН-даа дахин хэрү... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... “Урьхан” Б.Чинбатын цагдаа, шүүхэд угсарсан картель “соошил ... Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд х... Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуу... Б.Жаргалан: Эрх баригчид улайм цайм худлаа хэлдэг болчихоод ... Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй бо... Газрын тухай, газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд ауд... Канадтай яагаад ч зөвшилцөлд хүрч чадахгүй байна гэв Европын Холбоонд элсэх эсэхээ исландчууд шийднэ
Top