x

НАСА тойрог замын телескопыг дэлхий рүү унахаас "аврахаар" робот илгээнэ

АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв (НАСА) өндрөө эрчимтэй алдаж, дэлхийн агаар мандал руу орж шатах эрсдэлд ороод буй "Swift" тойрог замын телескопыг "аврах" роботжуулсан ажиллагааг түүхэндээ анх удаа явуулахаар бэлтгэж байгаа тухай "Associated Press" агентлаг мэдээлжээ. 

Одон орны уг дуран авайн ашиглалтын хугацааг уртасгах, тойрог замын өндрийг дээшлүүлэх боломжтой сансрын төхөөрөмжийг энэ долоо хоногт багтаан хөөргөж магадгүй байна.

30 сая ам.долларын өртөгтэй энэхүү ажиллагааг гүйцэтгэхийн тулд НАСА АНУ-ын гарааны компани болох "Katalyst Space Technologies"-ийг татан оролцуулж, тус компани "Link" хэмээх автомат төхөөрөмжийг зохион бүтээжээ. Маршаллын арлуудаас "Pegasus" зөөгч пуужингаар хөөргөсний дараа уг робот нь сар орчмын хугацаанд "Swift" дуран авайг гүйцэж түрүүлэн, гурван механик гарны тусламжтайгаар барьж авах ёстой. Үүний дараа хэдэн сарын хугацаанд түүний тойрог замын өндрийг одоогийн 360 км-ээс 600 км-т хүргэж дээшлүүлэх ажээ.

"Swift" телескоп нь 2004 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд Орчлон ертөнцийн хамгийн хүчтэй дэлбэрэлт болох гамма туяаны тэсрэлтийг бүртгэх зориулалттай. Гэвч сүүлийн жилүүдэд нарны идэвхжил ихэссэний улмаас дэлхийн агаар мандал тэлсэн нь уналтыг нь хурдасгажээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, хэрэв түүний тойрог зам 300 км-ээс доошилбол телескопыг аврах боломжгүй болох аж. Энэхүү эгзэгтэй цэгт ирэх 10 дугаар сар гэхэд хүрч болзошгүй байна.

Үүнтэй холбогдуулан Америкийн сансар судлалын агентлаг өнгөрсөн хоёрдугаар сард "Swift"-ийн шинжлэх ухааны багаж хэрэгслийг унтрааж, ажиглалтын ажлыг зогсоож, эрчим хүчний хамгийн бага хэрэглээний горимд шилжүүлжээ. 

Уг телескопыг анхнаас нь тойрог замд засварлах эсвэл техникийн үйлчилгээ хийхэд зориулж бүтээгээгүй тул энэ ажиллагаа нь анхных гэдгээрээ онцлог ажээ. 

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top