x

В.Путин: Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна

Украины тал Оросын газрын тосны байгууламжууд руу тасралтгүй довтолж байгаатай холбоотойгоор ОХУ-ын газрын тос боловсруулах томоохон үйлдвэрүүдийн хүчин чадлыг дээд цэгт нь хүртэл ашиглаж байгаа тухай тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин ням гаригт дотоодын зах зээлийг түлшээр хангах асуудлаарх зөвлөгөөний үеэр мэдэгджээ.

Оросын эрчим хүчний гол компаниудын удирдлагууд оролцсон уг уулзалтын үеэр В.Путин хэлэхдээ, долоодугаар сард гол нэр төрлийн түлшний үйлдвэрлэл зургаадугаар сарын үзүүлэлтээс давах болно гэлээ. "Бид нөөцөө ашиглаж эхэлсэн хэдий ч одоогийн байдлаар бензиний нөөц өмнөх оны мөн үеийн түвшинтэй бараг ижил байна" хэмээн тэрбээр нэмж дурджээ. 

Түүний хэлснээр, бензиний нөөц 1.7 сая тонн байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 4 хувиар бага үзүүлэлт юм. В.Путин мөн тус улсад түлшний хомсдол үүсээд байгааг хүлээн зөвшөөрчээ. "Автомашин сонирхогчид болон бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудлууд хэвээр байна. Харамсалтай нь, шатахуун түгээх станцууд дээр дараалал үүссэн хэвээр байгаа бөгөөд шаардлагатай маркийн бензинийг тэр бүр олох боломжгүй байна" гэж тэрбээр хэлсэн байна. 

ОХУ-ын 50 гаруй бүс нутагт түлшний асуудал үүсээд байна

"Reuters" агентлагийн мэдээлснээр, Оросын бензиний үйлдвэрлэл одоогоор дотоодын хэрэглээний дөнгөж 80 орчим хувийг хангаж байна. "Оросын эрчим хүчний салбарт явуулж буй Украины довтолгооны улмаас их хэмжээний хохирол учирч, тус улс түүхэн дэх хамгийн хүнд түлшний хямрал руу ойртож байна" гэж "Energy Intelligence" компанийн шинжээчид тус агентлагт ярьжээ.

"The Bell" хэвлэлийн тооцооллоор, зургаадугаар сарын дунд үеийн байдлаар Оросын ихэнх бүс нутагт түлшний хангамжид асуудал үүсжээ. ОХУ-ын 50 гаруй бүс нутаг, түүнчлэн Оросын тал өөртөө нэгтгэсэн Украины газар нутгуудад хувийн автомашинуудад түлш олгохыг түр хугацаагаар хязгаарласан байна.

Украины тал Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд, газрын тосны баазууд руу дроноор довтлох ажиллагаагаа эрчимжүүлсний дараа буюу тавдугаар сард ОХУ-ын газрын тосны олборлолт сүүлийн нэг жилийн хамгийн доод цэгтээ хүрч буурсан байна. "Reuters" агентлагийн мэдээлснээр, тавдугаар сарын сүүлчээр өгсөн цохилтуудын улмаас тус улсын төв хэсэгт байрлах газрын тосны салбарын бараг бүх томоохон байгууламжууд үйл ажиллагаагаа хумих эсвэл бүрмөсөн зогсоожээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Хонда" АНУ-д шинэ угсрах үйлдвэр барихаар судалж байна 1 цаг 14 мин Хэт халалтын улмаас Европт 35 мянга гаруй хүн нас баржээ 1 цаг 19 мин Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... 1 цаг 24 мин Нийслэлийн Хоёрдугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов 1 цаг 32 мин "Риогийн гурван конвенц"-ын уялдааг бэхжүүлэх үйл явцыг эрчимжүүлнэ 1 цаг 36 мин COP17 хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш болно 2 цаг 28 мин Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо 3 цаг 3 мин "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлгээр 300 оюутан гадаад улсыг зорилоо 3 цаг 42 мин Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө 6 цаг 56 мин ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 7 цаг 43 мин Д.Нацагдоржийн музейн барилгын дэд бүтцийг шийдвэрлэнэ 7 цаг 47 мин Азербайжаны баг Аваргуудын лигийн үндсэн шатанд шалгарчээ 9 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Өчигдөр 19 цаг 07 мин COP17 хуралд 181 улсын төлөөлөл оролцож байна Өчигдөр 19 цаг 03 мин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал тавиад байна Өчигдөр 18 цаг 20 мин COP17: Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сангийн албан ёсны нээлтийг хийлээ Өчигдөр 18 цаг 13 мин Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрхээ эдлэх ёстой Өчигдөр 15 цаг 58 мин Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч байна Өчигдөр 13 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа Өчигдөр 13 цаг 25 мин Ц.Сандаг-Очир: Түншлэл, хамтын ажиллагааг бий болгохоор усны төслүүдээ танилцуулж байна Өчигдөр 13 цаг 20 мин
iИх уншсан
Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Г.Занданшатарын гурван засуул, бас… Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч б... “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар... Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлэ... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргаж...
Top