x

Монголд баялгийн зөв засаглал тогтоогүй

Монгол улс уул уурхайн салбараас хэт хараат. Гэсэн хирнээ өнөө хэр энэ салбарынхаа засаглалыг тодорхой болгож чадаагүй. Тодруулбал улс төр дагасан мөчлөгөөс болж төрийн бодлого өөрчлөгдөж сонгууль дагасан халамжийн тогтолцоо бэлэн мөнгө тараалт зэрэг нь баялгийн засаглал хөгжиж чадаагүй гэж судлаачид тодорхойлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Хөгжил ардчилал” ТББ болон Конрад-Аденауэр сан хамтран “Баялгийн засаглал” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Монгол улс сүүлийн 27 жилд баялгийн засаглалаа хөгжүүлж чадаагүй гэж хэлэлцүүлэгт оролцогчдын илтгэлд дурдагдлаа. Тухайлбал дэлхийд уул уурхайн баялаг ихтэй 87 улсаас баялгийн засаглалын индексээрээ монгол улс дундаж үзүүлэлттэй байгаа юм байна. Үүний хамгийн том шалтгаан нь улс төр. Тодруулбал уул уурхайд баримтлах бодлого нь улс төр, сонгуулийн мөчлөг дагаж өөрчлөгдөг гэж судлаачид онцоллоо.

Үүнээс болж иргэд, уул уурхайн салбарынхан, улс төрийн шийдвэр гаргагчид гэсэн хамгийн гол гурван төвшний ойлголцол, зөвшилцөл өнөө хэр бий болоогүй. Бодлогын тодорхойгүй байдал энэ салбарын хөгжилд, баялгийн засаглалд тулгамдаж байгаа асуудлаар нэрлэгдэж байна.

ПЕТЕР ХЕФЕЛЕ “КОНРАД АДЕНАУЭР САН”-ИЙН БҮС ХАРИУЦСАН ТӨСЛИЙН ЗАХИРАЛ:

Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд алдаа оноо аль аль нь байсан. Дотоодын улс тѳрѳѳс гадна дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унасан нь үүнд бас нөлөөлнө. Цаашид Монгол Улс эрдэс баялгийн салбарын орлогоо сан хуримтлуулах нь зѳв байх. Энэ бол бусад улсуудын туршлага. Ѳѳрѳѳр хэлбэл хямрал нүүрлэсэн цагт хуримтлалаа ашигладаг байх явдал юм. Монгол Улс олон улсын хѳрѳнгѳ оруулагчдын итгэлийн хэзээ нэгэн цагт татах нь мэдээж. Гэвч геополитикийн нѳхцѳл байдлыг харвал хѳрѳнгѳ оруулагчдад бас тийм ч таатай бус байдаг. Тийм ч учраас Европын Холбоотой Монгол Улс энэ талаар түлхүү зѳвлѳлдѳх нь зѳв байх.

Монгол улсын эдийн засаг уул уурхайгаасаа шууд хамааралтай. Бага эдийн засгийн нэг салбараас хэт хараат байлгах нь эрсдэлтэй. Тиймээс эдийн засгийг солонгоруулах арга хэлбэрээ улс төрийн мөчлөгөөс үл хамаарч авч хэрэгжүүлэх ёстой гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа.

Эх сурвалж: MONGOLTV.NEWS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Өчигдөр 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Монтенегро улсын түүхийн товч Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ
Top