x

БНСУ-д гадаадын иргэд залилангийн хохирогч болох тохиолдол дөрөв дахин нэмэгджээ

БНСУ-д гадаадын иргэд залилах гэмт хэргийн хохирогч болох тохиолдол сүүлийн хоёр жилийн дотор бараг дөрөв дахин нэмэгдсэн тухай тус улсын Үндэсний цагдаагийн газрын мэдээллээс эш татан нэгэн хууль тогтоогч ням гарагт мэдээлжээ.

Тодруулбал, эрх баригч Ардчилсан намын гишүүн Ким Жүн Хванын мэдээлснээр, залилангийн хохирогч болсон гадаадын иргэдийн тоо 2023 онд 5307 байсан бол 2024 онд 8671, өнгөрсөн онд 19907 болж огцом өссөн байна.

Дээрх хэргүүдийн ихэнх нь “Халлю” буюу Солонгосын поп соёлын гадаад дахь шүтэн бишрэгчдийг онилсон байна. Залилагчид К-поп оддын бараа бүтээгдэхүүнийг санал болгож, мөнгийг нь шилжүүлэн авсныхаа дараа ор сураггүй алга болжээ.

БНСУ-ын зүүн өмнөд нутгийн Бусан хотод К-попийн алдарт "BTS" хамтлагийн тоглолт болсон зургаадугаар сарын 12-13-ны өдрүүдэд гадаадын иргэдийг хохироосон таван гэмт хэрэг бүртгэгдсэний гурав нь залилан байжээ.

Статистик мэдээллээс үзэхэд, сүүлийн хоёр жилийн хугацаанд бүх төрлийн гэмт хэргийн хохирогч болсон гадаадын иргэдийн тоо 81.7 хувиар өсөж, 2023 онд 28048 байсан бол өнгөрсөн онд 50975 болж нэмэгдсэн байна.

БНСУ-д зочлох гадаадын жуулчдын тоо огцом нэмэгдэж байгаа энэ үед гадаадын иргэдийг онилсон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг эрх баригч намын хууль тогтоогч уриаллаа.

Засгийн газрын аялал жуулчлалын статистик мэдээллээр, тус улсад зочилсон гадаадын жуулчдын тоо сүүлийн хоёр жилийн дотор 71.7 хувиар өсөж, 2023 онд 11 сая байсан бол өнгөрсөн онд 18.9 саяд хүрсэн байна.

Эх сурвалж: Yonhap

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ 48 мин COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ 58 мин СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд Улаанбаатарт ямар шийдвэрүүд гаргах вэ? 2 цаг 40 мин Садыр Жапаров 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө 5 цаг 8 мин Японы төрийн далбааг гутаан доромжлохыг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ 5 цаг 18 мин Хуситуудын халдлага эрчимжиж, Йеменд дайн дахин дэгдэх эрсдэл нэмэгджээ 5 цаг 25 мин Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөжүүлж, япон хэлээр хэвлүүлсэн 5 цаг 31 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан 5 цаг 40 мин Шатахууны түгээлт ирэх даваа гаригаас хэвийн болно 21 цаг 1 мин Ерөнхий сайд "Багахангай-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллав 21 цаг 23 мин АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ 21 цаг 31 мин Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна 21 цаг 38 мин Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устгана 21 цаг 53 мин Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ 21 цаг 58 мин 476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 22 цаг 6 мин Төлбөрийн тэнцлийн урсгал данс 207.2 сая ам.долларын ашигтай гарлаа 22 цаг 15 мин "Төв Азийн III органик форум ба экспо–2026 "-г Улаанбаатарт зохион байгуулна 22 цаг 21 мин ОПЕК: Ирак улсад түүхий нефтийн олборлолт хамгийн ихээр нэмэгдлээ 23 цаг 11 мин "Хайрын хүч" Дуучин Болд SocialPay Park Өчигдөр 13 цаг 46 мин С.Бямбацогт: Хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал Өчигдөр 13 цаг 38 мин
iИх уншсан
Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Д.Трампын энхийг төлөвлөгөөг Израилын тал няцаажээ Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... Шатахууны хямрал ба бодит байдал COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Ормузын хавх Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга... Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой
Top