x

Японд "Жанми" хар салхи дэгдэж, олон мянган өрх цахилгаангүй болжээ

Халуун орны "Жанми" хэмээх догшин хар салхи өнөө өглөө Японыг дайрч, хүчтэй салхи, аадар бороо дагуулсны улмаас тээврийн хөдөлгөөн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа саатаж, хэдэн арван мянган өрх гэрэл цахилгаангүй болжээ.

Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр, хар салхины төв хэсэг тус улсын гол арал болох Хоншюгийн төв хэсгийн эрэг хавиар секундэд 25 метр хүртэл хурдтай Токио хот орчмын бүсийг чиглэн зүүн хойд зүгт шилжиж байна.

Хар салхины төв дэх агаарын даралт 980 гектопаскаль байгаа бөгөөд байгалийн гамшгийн улмаас одоогоор 60 мянга орчим өрхийн цахилгаан хангамж тасалдаад байна гэж тус улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Минорү Кихара ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Цаг агаарын таагүй байдлын улмаас "Japan Airlines", "All Nippon Airways" зэрэг агаарын тээврийн компаниуд өнөөдрийн байдлаар олон улсын болон дотоодын 900 орчим нислэгийг цуцлаад байна.

Түүнчлэн цаг агаарын онцгой хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан “Toyota Motor” компани өнөөдөр өглөөнөөс эхлэн дотоод дахь 13 үйлдвэрийнхээ үйл ажиллагааг түр зогсоосноо мягмар гарагт мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top