x

Сөүл хотноо “Чухал ашигт малтмал” сэдэвт Монгол, Солонгосын бизнес форум боллоо

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны санаачилгаар “Чухал ашигт малтмал” сэдвийн хүрээнд бизнес форумыг хоёр дахь жилдээ Сөүл хотноо тавдугаар сарын 29-нд зохион байгуулав.

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн яам, Геологи, эрдэс баялгийн судалгааны хүрээлэн, Аж үйлдвэрийн технологи хөгжлийн хүрээлэн хамтран зохион байгуулсан уг форумд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням бизнес форумын оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улс, БНСУ-ын уул уурхай, эрдэс баялаг, өндөр технологи, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж тогтмолжиж буйг онцлон тэмдэглэв.

Элчин сайд С.Сүхболд форумыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс дэлхийн өндөр технологийн үйлдвэрлэлийн салбарт стратегийн найдвартай түнш болох боломжтой бөгөөд Монгол Улс, БНСУ харилцан бие биеэ нөхсөн, урт хугацааны стратегийн түншлэлээ улам эрчимжүүлэх өргөн боломжтой” хэмээн онцлов.

Форумд Монгол Улсын чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулах, хамтран ажиллах сонирхолтой БНСУ-ын 30 орчим компанийн төлөөлөгч, түүний дотор Posco, Korea Zinc, Hanwa-mtech, WSTK, KCH, Gaon Platform зэрэг компанийн төлөөлөгчид Монгол дахь үйл ажиллагаа болон бизнес төлөвлөгөөгөө танилцуулав.

Өнгөрсөн жилийн форум хоёр улсын төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал эхлэл болсон бол энэ удаагийнх бодит түншлэл, хөрөнгө оруулалт, хамтарсан төсөл, урт хугацааны хамтын ажиллагааны шинэ боломжийг бий болгоход чиглэсэн гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top