x

БНАКонго улсад эбола вирусний халдвар дэгдэж, 204 хүн нас баржээ

БНАрдчилсан Конго улсад эбола вирусний халдварын 900 гаруй сэжигтэй тохиолдол, 101 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ тухай ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус Х нийгмийн сүлжээний хуудсандаа мэдээлжээ.

Түүний үзэж байгаагаар, халдварын хяналтын арга хэмжээнүүдийг идэвхжүүлснээр өвчний илрүүлэг нэмэгдсэн байна. БНАКонго улсын засгийн газрын мэдээлснээр, 24-ний оройны байдлаар халдвар авсан 204 хүн нас баржээ.

Халдварын голомт болох зүүн хойд нутгийн Итури мужид 5 сая орчим хүн амьдардаг ба дөрвөн хүн тутмын нэгд нь хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа бол таван хүн тутмын нэг нь дотооддоо дүрвэсэн хүмүүс байна.

ДЭМБ-ын Ерөнхий захирлын үзэж байгаагаар, Конгод газар авсан хүчирхийлэл нь эрүүл мэндийн болон хүмүүнлэгийн байгууллагуудын ажилтнуудыг дүрвэн зугтахад хүргэж байна. Энэ нь эбола вирусний халдварын цар хүрээг тодорхойлох, халдварыг эхлэл шатанд нь илрүүлж, эмнэлгийн тусламж үзүүлэхэд ноцтой саад учруулж байгаа юм. Гэсэн хэдий ч ДЭМБ болон түүний түнш байгууллагууд Итури мужид үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд эбола төдийгүй бусад өвчний тархалттай тэмцсээр байна. Тус мужид энэ сарын 15-ны өдөр эболагийн халдварын тохиолдол анх илэрсэн юм.

Мөн одоогийн байдлаар Уганда улсад 7 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна. Харин тус улсын эрх баригчид сэжигтэй тохиолдлуудын талаарх мэдээллийг нийтлэхгүй байгаа ажээ.

Халдвар авсан хүмүүсийн биеийн шингэнд шууд хүрэлцэх үед эболагийн халдвар тархдаг бөгөөд далд үе нь гурван долоо хоног хүртэлх хугацаагаар үргэлжилдэг. Энэ удаагийн халдварын дэгдэлт нь 2007 онд анх илэрсэн ховор төрлийн Бундибугё гэдэг вирусний омгоос үүдэлтэй бөгөөд үүний эсрэг вакциныг одоогоор гарган аваагүй ба тусгай эмчилгээ байхгүй юм. Энэ төрлийн халдвар авсан хүмүүсийн 30-50 хувь нь нас бардаг байна.

БНАКонго улсад анх 1976 онд эбола вирус илэрснээс хойш 17 дахь удаагаа халдвар дэгджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 7 цаг 19 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 7 цаг 23 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 7 цаг 27 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 7 цаг 32 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 9 цаг 38 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 9 цаг 45 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 10 цаг 4 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 10 цаг 9 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 10 цаг 14 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 10 цаг 21 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 10 цаг 26 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 10 цаг 58 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Өчигдөр 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Өчигдөр 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Өчигдөр 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Өчигдөр 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Өчигдөр 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Өчигдөр 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top