x

Монгол, Хятадын мал аж ахуйн салбарын дижитал хамтын ажиллагааг эхлүүллээ

БНХАУ-ын Ши-Ань хотноо 2026 оны тавдугаар сарын 21–25-ны өдрүүдэд 10 дахь удаагийн "Торгоны замын олон улсын экспо" арга хэмжээ зохион байгуулагдаж байна. "Тоон холбоос, Торгоны замын хамтын хүртээмж" уриан дор болж буй тус экспод Монгол Улсын төлөөлөгчид оролцож, Монгол, Хятадын мал аж ахуйн салбарын дижитал хамтын ажиллагааг эхлүүлэв. Энэ хүрээнд Монгол Улсын төлөөлөгчид "Торгоны замын шинэ боломж-Нээлттэй хамтын ажиллагааны шинэ хуудас" сэдэвт олон талт уулзалт, арга хэмжээнд оролцлоо.

Тус арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Б.Ганбат, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Г.Бумцэнд, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг дарга Э.Баттулга нарын албаны хүмүүс болон холбогдох ААН-ийн төлөөлөл оролцож, БНХАУ-ын төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай өргөн хүрээний уулзалт хийж хамтын ажиллагааны тодорхой үр дүнд хүрлээ.

"Тоон холбоос, Торгоны замын хамтын хүртээмж" сэдэвт дижитал эдийн засгийн олон улсын хамтын ажиллагааны уулзалт, салбар хуралдааны үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн "Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын шинэчлэл ба Торгоны замын хамтын ажиллагааны шинэ төсөөлөл" сэдвээр илтгэл тавив.

Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, мэдлэг оюунд тулгуурласан "Цахим үндэстэн" болох зорилт дэвшүүлж, салбарын дижитал шилжилтийн хүрээнд хил дамнасан худалдааны орчныг сайжруулах чиглэлээр үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлж буйг онцлон тэмдэглэлээ. Мөн салбарын хил дамнасан хамтын ажиллагааны хүрээнд хөгжүүлж буй GEDIS (Global Electronic Data Interchange System) системийг танилцуулж, тус системийг нэвтрүүлэх үндсэн төсөл болох Монгол Улсын Говьсүмбэр аймгийн Баянтал сумд хэрэгжих Мал аж ахуйн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн эко паркт БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийг дижитал хөдөө аж ахуй, хүйтэн хэлхээний логистик, хил дамнасан цахим худалдаа зэрэг чиглэлээр хамтран ажиллахыг уриалав.

Уулзалтын үеэр Говьсүмбэр аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ БНХАУ-ын Шаньси мужийн дарга Жао Гантай албан ёсны уулзалт хийж, талууд хөдөө аж ахуй, мал аж ахуй болон дижитал эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцож, нэгдсэн ойлголцолд хүрлээ.

Шаньси мужийн Засаг дарга Жао Ган хоёр орны нөөц боломжийг дижитал хэлбэрээр холбох шинэ загварыг өндрөөр үнэлж, Монгол Улсын Говьсүмбэр аймгийн Баянтал суманд хэрэгжих Мал аж ахуйн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн эко паркийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Говьсүмбэр аймаг дахь Мал аж ахуйн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн эко парк нь GEDIS тогтолцоог Монгол Улсад хэрэгжүүлэх анхны туршилтын цэг болж, улс орон болон бүс нутгийн хэмжээнд дижитал худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх загвар төсөл болохоор төлөвлөж байна. Цаашид төсөл хэрэгжүүлэгч "Монэксалл" ХХК GEDIS платформд тулгуурлан хил дамнасан хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааны шинэ жишгийг бий болгох чиглэлээр ажиллахаа мэдэгдэв гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 2 цаг 11 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 2 цаг 46 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 4 цаг 25 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 4 цаг 35 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 4 цаг 42 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 5 цаг 43 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 5 цаг 47 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 5 цаг 51 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 5 цаг 54 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 5 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 5 цаг 59 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 6 цаг 2 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 8 цаг 28 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 8 цаг 34 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 8 цаг 42 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 8 цаг 46 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 8 цаг 54 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 8 цаг 58 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 9 цаг 2 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 9 цаг 10 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Top