x

ШХАБ-ын бодисын солилцооны өвчний анхдугаар хуралдаанд ЭМЯ-ны төлөөлөл оролцов

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхайн хотноо 2026 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ШХАБ-ын гишүүн орнуудын бодисын солилцооны өвчний анхдугаар хуралдаан зохион байгуулагдав. Энэхүү хуралдаанд Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казахстан зэрэг нийт 10 улсын төлөөлөл оролцсон болно.

Тус хуралдаанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Монгол Улсад бодисын солилцооны хам шинжийн хүрээнд хийгдсэн үндэсний болон олон улсын судалгааны талаарх танилцуулгыг хийн, олон улсын сайн туршлагатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Шанхай хотын Жяо Тун их сургуулийн анагаах ухааны сургуулийн харьяа Рүйжин эмнэлэг нь БНХАУ-д анх 2016 онд Үндэсний бодисын солилцооны менежментийн төвийг үүсгэн байгуулсан туршлагатай ба ШХАБ-ын бодисын солилцооны өвчний хамтын ажиллагааны төвөөр 2026 онд сонгогдсон.

Энэхүү төв нь ШХАБ-ын гишүүн орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлж, хүний нөөцийг чадавхжуулах, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эхлүүлэх, бодисын солилцооны хам шинжийн оношилгоог чадавхжуулах, гишүүн орнуудын уулзалтыг тогтмол зохион байгуулж, туршлага солилцох чиглэлд үйл ажиллагаа явуулах ба ирэх 3 жилийн хугацаанд 2,000 мэргэжилтнийг бэлтгэх, 500 гаруй эмнэлгийн технологийг нэвтрүүлж гишүүн орны чадавхыг бэхжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 15 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 24 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 33 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 38 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 57 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 1 цаг 17 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 1 цаг 22 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 1 цаг 27 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 1 цаг 33 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 1 цаг 53 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 2 цаг 40 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 3 цаг 24 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 22 цаг 31 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 22 цаг 44 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 22 цаг 51 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 22 цаг 57 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 23 цаг 43 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 23 цаг 49 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? Өчигдөр 11 цаг 53 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top