x

Испанийн шүүх дуучин Шакираг цагаатгаж, 60 сая еврог буцаан олгохоор болжээ

Татвараас зайлсхийх хэрэгт холбогдсон дуучин Шакираг Испанийн шүүх цагаатгаж, торгууль хэлбэрээр түүнээс хураан авсан 55 сая еврог эргүүлэн өгөх шийдвэр гаргажээ. Хүүг тооцвоос нийт 60 сая орчим еврог Шакирад буцаан олгох юм.

Энэ нь 2011 онд дэгдсэн татварын асуудлаарх маргаан бөгөөд дуучин Испанид байх хугацаандаа татвар төлөх ёстой субъект мөн байсан үү гэдгийг Испанийн эрх баригчид нотолж чадаагүй хэмээн Мадридын шүүх үзсэн байна.

Испанийн хуулийн дагуу, тус улсад 183 хоногоос дээш хугацаагаар байсан хүнийг татвар төлөгчөөр бүртгэдэг ажээ. Гэтэл Шакира 2011 онд Испанид ирээд 163 хоногийг өнгөрүүлсэн болохыг татварын алба тогтоосон байна.

Тухайн үед дуучин бүсгүй хөлбөмбөгчин асан Жерар Пике дотно харилцаатай байсан бөгөөд Испанид бизнесийн үйл ажиллагаа явуулж байсан гэж татварын алба үзжээ. Харин Шакира, Пике нарын харилцааг эрхзүйн үүднээс гэр бүлийн харилцаа гэж үзэх үндэслэлгүй байсан, мөн дуучны бизнесийн үйл ажиллагаагаа явуулдаг гол газар нь Испани байсан гэдгийг нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй тул шүүх дээрх шийдвэрийг гаргасан байна.

Дуучны өмгөөлөгч Хосе Луис Прада хэлэхдээ “найман жилийн турш үргэлжилж, байж боломгүй хохирол учруулсан сорилтод шүүх цэг тавилаа” гэжээ.

Өмнө нь ч Шакира татварын хэрэгт холбогдож байжээ. Тухайлбал, 2012-2014 онд 14.5 сая еврод ногдох орлогын татвараа төлөөгүй гэх хэрэгт 2023 онд түүнийг буруутгасан байна. Харин Шакира шүүх хурлаас өмнө прокурорын газартай гэрээ байгуулснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, 7.3 сая еврог хүү, алдангийн хамт төлжээ.

Ташрамд дурдахад, нэр алдартай хүмүүсийн оффшор дансуудыг илчилсэн Paradise Papers гэдэг баримт бичигт Шакирагийн нэр дурдагдсан байна.

Сүүлийн жилүүдэд Испанийн татварын алба спортын оддын татвар төлөлтийн байдлыг илүү нарийн хянах болжээ. Тухайлбал, нэрт хөлбөмбөгчин Л.Месси, К.Роналду нар татвараас зайлсхийсэн хэрэгт буруутай нь нотлогдсон боловч хорих ялаар шийтгүүлээгүй өнгөрсөн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн батлан хамгаалахын банк байгуулах санаачилгыг есөн улс дэмжжээ 12 цаг 52 мин Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан станц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй 13 цаг 1 мин Алба хаагчдад цол, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ боллоо 13 цаг 17 мин Н.Учрал: Дуусдаггүй олон яриаг дуусгаж, хөдөлмөрлөж буйд ээлтэй байх бодлогыг баримталж ажиллалаа 13 цаг 23 мин Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 15 цаг 23 мин "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” 15 цаг 33 мин Стокгольм болон Минаматагийн конвенцын хэрэгжилтийг дэмжих дэлхийн химийн бодисын мониторингийн шинэ төсөлд нэгдэв 15 цаг 44 мин Элчин сайд Ц.Мөнх-Оргил итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав 15 цаг 48 мин Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 15 цаг 54 мин В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвсэл" байгуулах тухай хэлэлцлээ 15 цаг 59 мин Үерийн ус хуримтлуулах усан сангийн газар чөлөөлөлтийн асуудлыг шуурхай шийднэ 16 цаг 5 мин Монгол-Хятадын шинжлэх ухаан, технологийн хамтарсан хорооны 6-р хурал боллоо 16 цаг 31 мин Мазаалай баавгайг хамгаалах ажилд хувь нэмэр оруулж буй хамт олонд талархал илэрхийллээ 16 цаг 36 мин С.Эрдэнэбат: Цөөн хэдэн хүмүүст маш том хуулийн гарц, гаргалгааг гаргаж өгөөд байна 16 цаг 48 мин Аймаг, Нийслэлийн засаг дарга нарт хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг чиглэл болгов 17 цаг 41 мин Аймгийн наадмаар анх удаа жороо морины уралдаан зохион байгууллаа 18 цаг 22 мин Эрээн хотын Нийгмийг аюулаас хамгаалах товчооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 18 цаг 49 мин Ай.Төмөр-Очирыг Ардын уран зохиолч цолоор шагналаа 19 цаг 11 мин Балогуны талаарх ФИФА-гийн шийдвэрийг шүүмжилжээ Уржигдар 10 цаг 18 мин Британи дахь монголчуудын “Лондон наадам-2026" болов Уржигдар 10 цаг 09 мин
iИх уншсан
Франц vs Парагвай: Хөлсөнд нэвчсэн бохир тоглолт Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм... Д.Трамп НАТО-гийн уулзалтын үеэр Украин, Сирийн удирдагчидта... Гурван улсын аялал жуулчлалын салбарын сайд нарын X уулзалт ... Л.Гантөмөр: Засгийн газар том хүн шиг байж болдоггүй юм уу Европын улсуудад гарсан түймрийн улмаас олон мянган хүнийг н... МАН-ын Засгийн газар парламентын хяналтаас гарч байна... Монгол, Оросын зөвлөлдөх уулзалт боллоо Саудын Араб Азийн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнээ огцо... З.Мэндсайхан: Оюу толгойн зээлийн хүүг гурван жил тутамд эрг... Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр Н.Учралыг аврах “Рио”-той хамтарсан үзүүлбэрт улсаараа алга ... Улсын III төв эмнэлэг Монгол Улсын Төрийн соёрхлыг 4 дэх уда... Америкийн баяр: Тусгаар тогтнолын 250 жилийн ой Ц.Туваан: Сумын дэлгүүрийн худалдагч “Танай хамаатан ноолуур... Д.Содном: Засгийн газар эдийн засаг, нийгмийн шинэ төлөвлөгө... Венесуэлд долоо хоногийн гашуудал зарлажээ ДАШТ-2026: Португалын баг 1/8 шигшээд шалгарлаа Ховдын хорооны 13 байлдагч ҮБХИС, МУИС, ШУТИС, ХААИС, Их зас... АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
Top