x

АНУ-ын тагнуулын мэдээллээр Иран пуужингийн нөөцийнхөө 70 хувийг хадгалж үлджээ

Ираны тал цэрэг дайны үүднээс бүрэн ялагдал хүлээсэн гэж АНУ-ын эрх баригчид мэдэгдэж байгаа боловч Америкийн тагнуулын мэдээлэл үүнээс зөрүүтэй байна. Мэдээлэлд дурдсанаар, Исламын БНУ пуужин хөөргөх хөдөлгөөнт төхөөрөмжийнхөө 70 орчим хувь, дайны өмнө байсан пуужингуудынхаа мөн 70 орчим хувийг хадгалж үлджээ.

Эдгээр нь бүс нутгийн улсуудад цохилт өгч чадах баллистик пуужингууд, хуурай газар болон тэнгист ойрын зайд байгаа байнуудыг онилсон далавчит пуужингууд юм.

Түүнээс гадна Ираны тал Ормузын хоолойн дагуу байрлуулсан 33 пуужингийн цогцолбороос 30-ыг нь засаж сэлбэснээр байлдааны бэлэн байдалд оруулжээ. Эдгээр нь Америкийн хөлөг онгоцууд, нефть тээвэрлэгч танкеруудад аюул учруулж магадгүй гэдгийг тагнуулын мэдээлэлд онцолсон байна.

Хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудыг үзвэл, Ираны тал пуужингууд болон хөөргөх төхөөрөмжүүдийг хадгалдаг газар дорх байгууламжуудынхаа 90 орчим хувийг сэргээн засварлажээ.

Эдгээр баримт нь Ерөнхийлөгч Д.Трамп, Батлан хамгаалахын сайд П.Хегсет нарын ярьж хэлж буйг бүрэн үгүйсгэж байгаа юм. “Вашингтон Пост” сонинд бичсэнээр, Америкийн зэвсэгт хүчний Ираны пуужингийн объектуудад өгсөн цохилтоос учирсан хохирлыг Д.Трамп ба түүний цэргийн зөвлөхүүд хэт дөвийлгөж, Ираны талын тэвчээр хатуужил, түргэн сэргэх чадварыг дутуу үнэлсэн байна.

Тус сонины мэдээллээр, “Томагавк” далавчит пуужин, зенитийн пуужингийн "Патриот" цогцолбор, газарт байрлалтай Precision Strike, АTACMS пуужингуудын нөөц шавхагдсаар байгаа ажээ. Иймээс Украинд зориулан олон тэрбум долларын зэвсэг хэрэгсэл захиалаад буй АНУ-ын Европ дахь холбоотнууд үүнд санаа зовниж байна. Харин өчигдөр Д.Трамп Truth Social нийгмийн сүлжээний хуудсандаа бичихдээ, Цагаан ордны байр суурийг үгүйсгэсэн нийтлэл бичих нь “үнэн хэрэгтээ урвалт” бөгөөд дайсныг дэмжиж буй хэрэг гэжээ.

Мөн Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Оливия Уэльс тагнуулын мэдээллийн талаарх сонины нийтлэлүүдэд тайлбар өгөхдөө, Ираны цэргийн чадавхийг бүрэн устгасан гэх Трампын үгийг давтсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай 5 цаг 20 мин Б.Найдалаа: Эрчим хүчний салбарын цалин муу биш, уул уурхайн салбарын дараа ордог 5 цаг 55 мин Эрчим хүчний салбарынхан тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зарлав 6 цаг 20 мин Тамхины хяналт хэмээх популизмын сүлд мод 6 цаг 22 мин Османы эзэнт гүрний үед армянчуудыг хоморголон устгасныг Израил хүлээн зөвшөөрчээ 6 цаг 36 мин Д.Трамп коммунизмыг хамгийн том аюул хэмээн тодорхойлжээ 6 цаг 45 мин А.Лукашенко Ши Жиньпинтэй уулзжээ 6 цаг 49 мин Өргөтгөсөн хуралдаанаар 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичигт гарын үсэг зурав 6 цаг 54 мин Хүүхдийн 108 утсанд өнгөрсөн долоон хоногт 1195 дуудлага мэдээлэл иржээ 7 цаг 1 мин Статистикийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 7 цаг 6 мин Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай дулааны станцын барилгын ажил эхэллээ 7 цаг 13 мин Энхтайваны гүүрний эвдэрсэн хашлагыг засварлаж байна 7 цаг 39 мин Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" болж байна 7 цаг 48 мин Баяр наадмын индрийн суудлыг тасалбараар худалдаална 8 цаг 27 мин Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд хэрэгжих “Ногоон хүртээмжтэй хотууд” төслийг нээлээ 10 цаг 19 мин Тайваний “Tri-Service” эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн баг ГССҮТ-д ажиллаж, тусламж үйлчилгээтэй танилцлаа 10 цаг 23 мин Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа 10 цаг 29 мин Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна 10 цаг 35 мин АН-ын бүлэг нийслэлийн газар олголтын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах тухай мэдээлэл сонслоо 10 цаг 42 мин Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээсэн нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж 11 цаг 25 мин
iИх уншсан
М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэл... Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ ө... Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багтаа эргэн ирлээ... АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцс... Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” о... Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажилл... Н.Учралыг огцруулах бичигт үлдсэн гурван гишүүн гарын үсэг з... Ховд аймагт шүлхий өвчин гарч, баяр наадмыг хойшлууллаа П.Жасрай гуайг ялсан Э.Бат-Үүлийн нэгэн түүх Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам ... Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим х... Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авла... Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнэ... Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ Олимпын хартид төвийг сахихтай холбоотой нэмэлт өөрчлөлт ору... АНУ, Ираны талууд харилцан цохилт өгөхөө зогсоохоор тохиролц...
Top