x

Сербийн нутаг дэвсгэрт анх удаа НАТО-той хамтарсан хээрийн сургуулилалт болж байна

Сербийн түүхэнд анх удаа тус улсын нутаг дэвсгэрт НАТО-той хамтарсан хээрийн сургуулилалт явагдаж байна.

НАТО-гийн эвслийн “Энхийн төлөөх түншлэл” хөтөлбөрийн хүрээнд хийж буй “НАТО-Серб” гэдэг нэртэй уг сургуулилалт энэ сарын 23 хүртэл үргэлжлэх бөгөөд түүнд Серб, Итали, Румын, Туркийн 600 орчим цэрэг, түүнчлэн Герман зэрэг НАТО-гийн бусад гишүүн улсуудын ажиглагчид оролцож байна.

Балканы хойг дахь хөрш орнуудаасаа ялгаатай нь гэвэл, Серб бол НАТО-гийн гишүүн биш бөгөөд Белградын эрх баригчид үүнийг төвийг сахих бодлого хэмээн тайлбарладаг. Гэхдээ тус улс бараг 20 жилийн турш НАТО-гийн “Энхийн төлөөх түншлэл” хөтөлбөрт хамрагдаж ирсэн бөгөөд хамтарсан хээрийн сургуулиудад байнга оролцдог ажээ. Үүний зэрэгцээ Оростой тогтоосон найрамдалт харилцаагаа хадгалдаг.

Энэ удаагийн хээрийн сургуулийг Сербийн зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлал ба Италийн Неаполь хотд байрлах НАТО-гийн нэгдсэн хүчний командлал хамтран зохион байгуулж байна. Өчигдөр нийтлэгдсэн гэрэл зургууд дээр Сербийн төв нутгийн Буяновац хотын ойролцоох “Боровац” хээрийн сургуулийн талбайд Сербийн ба НАТО-гийн гишүүн орнуудын цэргүүд зэрэгцэн зогсож буй нь харагдана.

Косовогийн дайны үед НАТО-гийн онгоцууд Сербийг бөмбөгдсөн 1999 оноос хойш Умард Атлантын эвсэлтэй хамтран ажиллах нь эмзэг сэдэв байсаар ирсэн юм. Өдгөөг хүртэл Косовод НАТО-гийн удирдлага дор олон улсын энхийг сахиулах KFOR хүчнийхэн үүрэг гүйцэтгэсээр байна.

Сербийн тал өнөөг хүртэл Косовог хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай 5 цаг 21 мин Б.Найдалаа: Эрчим хүчний салбарын цалин муу биш, уул уурхайн салбарын дараа ордог 5 цаг 56 мин Эрчим хүчний салбарынхан тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зарлав 6 цаг 21 мин Тамхины хяналт хэмээх популизмын сүлд мод 6 цаг 23 мин Османы эзэнт гүрний үед армянчуудыг хоморголон устгасныг Израил хүлээн зөвшөөрчээ 6 цаг 37 мин Д.Трамп коммунизмыг хамгийн том аюул хэмээн тодорхойлжээ 6 цаг 46 мин А.Лукашенко Ши Жиньпинтэй уулзжээ 6 цаг 50 мин Өргөтгөсөн хуралдаанаар 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичигт гарын үсэг зурав 6 цаг 55 мин Хүүхдийн 108 утсанд өнгөрсөн долоон хоногт 1195 дуудлага мэдээлэл иржээ 7 цаг 2 мин Статистикийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 7 цаг 7 мин Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай дулааны станцын барилгын ажил эхэллээ 7 цаг 14 мин Энхтайваны гүүрний эвдэрсэн хашлагыг засварлаж байна 7 цаг 40 мин Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" болж байна 7 цаг 49 мин Баяр наадмын индрийн суудлыг тасалбараар худалдаална 8 цаг 28 мин Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд хэрэгжих “Ногоон хүртээмжтэй хотууд” төслийг нээлээ 10 цаг 20 мин Тайваний “Tri-Service” эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн баг ГССҮТ-д ажиллаж, тусламж үйлчилгээтэй танилцлаа 10 цаг 24 мин Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа 10 цаг 30 мин Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна 10 цаг 36 мин АН-ын бүлэг нийслэлийн газар олголтын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах тухай мэдээлэл сонслоо 10 цаг 43 мин Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээсэн нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж 11 цаг 26 мин
iИх уншсан
М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэл... Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ ө... Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багтаа эргэн ирлээ... АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцс... Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” о... Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажилл... Н.Учралыг огцруулах бичигт үлдсэн гурван гишүүн гарын үсэг з... Ховд аймагт шүлхий өвчин гарч, баяр наадмыг хойшлууллаа П.Жасрай гуайг ялсан Э.Бат-Үүлийн нэгэн түүх Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам ... Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим х... Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авла... Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнэ... Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ Олимпын хартид төвийг сахихтай холбоотой нэмэлт өөрчлөлт ору... АНУ, Ираны талууд харилцан цохилт өгөхөө зогсоохоор тохиролц...
Top