x

Хантавирусний халдвар гарсан "MV Hondius" хөлөг онгоцны зорчигчдыг нүүлгэн шилжүүлж дуусжээ

Хантавирусний халдварын дэгдэлт бүртгэгдсэн "MV Hondius" аяллын хөлөг онгоцны сүүлчийн зургаан зорчигч Испанийн Тенерифе арлын Гранадилья-де-Абона боомтод уг хөлөг онгоцыг орхин буужээ.

Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, нүүлгэн шилжүүлэх ажиллагаа тавдугаар сарын 11-ний орой дууссан байна. Австрали, Их Британи, Шинэ Зеландын иргэд болох сүүлийн зорчигчдыг нисэх онгоцны буудалд хүргэсэн бөгөөд тэднийг Нидерландад тусгаарлах юм.

Багийн гишүүдийн заримыг болон эмнэлгийн ажилтнуудыг тусдаа нислэгээр Нидерланд руу нүүлгэн шилжүүлсэн бол багийн үлдсэн гишүүд хөлөг онгоц дээрээ үлдэж, аяллаа үргэлжлүүлэхээр болжээ.

Эрх баригчдын өгсөн мэдээллээр, халдварын дэгдэлтийн үеэр нийт 94 хүнийг хөлөг онгоцноос нүүлгэн шилжүүлж, нутагт нь буцаасан байна. Ажиллагаа эхлэх үед хөлөг онгоц дээр 23 орны зорчигчид болон багийн гишүүд байсан байна.

Тавдугаар сарын эхээр халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлсний дараа нүүлгэн шилжүүлэх олон улсын томоохон ажиллагааг эхлүүлжээ.

Үүнээс өмнө АНУ-д мөн хантавирусний халдварын дэгдэлт гарсан аяллын хөлөг онгоцны 18 зорчигчийг нүүлгэн шилжүүлж, эмнэлгийн хяналтад авсан тухай мэдээлж байв. "MV Hondius" хөлөг онгоцны халдвартай хүмүүстэй хавьталд орсон зорчигчдод 42 хоногийн турш тусгаарлалтын дэглэм сахихыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) зөвлөсөн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 29 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 38 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 47 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 53 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 1 цаг 11 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 1 цаг 31 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 1 цаг 37 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 1 цаг 42 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 1 цаг 47 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 2 цаг 7 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 2 цаг 54 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 3 цаг 38 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 22 цаг 46 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 22 цаг 59 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 23 цаг 6 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 23 цаг 11 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 23 цаг 57 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа Өчигдөр 12 цаг 09 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? Өчигдөр 11 цаг 53 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top