x

Вена хотноо 70 дахь удаагийн "Eurovision" дууны тэмцээний нээлт боллоо

70 дахь удаагийн "Eurovision" дууны тэмцээний албан ёсны нээлтийн ажиллагаа тавдугаар сарын 10-ны ням гаргийн орой Вена хотноо боллоо. "Eurovision-2026" тэмцээний оролцогчид 170 метр урт оюу өнгийн хивсэн дээгүүр алхаж ёслолын талбайд хүрэлцэн иржээ.

Уг хивсийг Вена хотын Бургтеатраас эхлэн Ратуша (хотын захиргааны ордон) хүртэл зассан бөгөөд тэнд Вена хотын дарга Михаэль Людвиг болон тэмцээний зохион байгуулагчид уран бүтээлчдийг угтан мэндчилжээ.

Энэ удаагийн "Eurovision"-ы  бэлтгэл ажил тус уралдааны түүхэн дэх хамгийн хүнд сорилттой тулгарсан үед явагдлаа.  Нидерланд, Ирланд, Исланд, Испани, Словени гэсэн таван улсын телевизийн компаниуд Израил улс оролцож байгааг эсэргүүцэн "Eurovision" тэмцээнийг “бойкотлож” буйгаа зарласан юм.

Гэсэн хэдий ч 15-аас 30 мянган хүний багтаамжтай хотын захиргааны ордны өмнөх талбайд Израилын төлөөлөгч Ноам Беттан хивсэн дээгүүр алхаж гарч ирэхэд ямар нэгэн эсэргүүцсэн хашхираан сонсогдоогүй юм. Цөөн тооны эсэргүүцлийн жагсаал тухайн өдөр болон өмнөх өдөр нь нээлтийн ёслол болсон газраас өөр талбайд болжээ.

Жагсагчид Газын зурвас дахь Израилын цэргийн ажиллагааны улмаас олон палестинчууд амиа алдсантай холбогдуулан тус улсыг "Eurovision"-ээс хасахыг шаарджээ. 2023 оны 10 дугаар сард ХАМАС бүлэглэл Израил руу довтолж, 1200 орчим хүний аминд хүрсний хариуд Израилын тал цэргийн ажиллагаа явуулсан юм.

Вена хотод Израилын төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд  онцгой арга хэмжээ авчээ. Австрийн эрх баригчдын мэдээлснээр, гарч болзошгүй кибер халдлагаас сэргийлэх зорилгоор тэд АНУ-ын Холбооны мөрдөх товчоотой хамтран ажиллаж байгаа аж.

Гэсэн хэдий ч нээлтийн ёслол тайван болж өнгөрчээ. Оролцогчид олны өмнө гарч ирэх бүрд хөгжөөн дэмжигчид "Eurovision"-ы  хөгжмийн аянд ухаалаг утсаа зэрэг өргөн мэндчилж байсан байна.

Нээлтийн ёслол бол уралдааны явцад бүх оролцогч нэг дор цуглардаг цорын ганц үйл ажиллагаа юм. Оролцогчдын зарим нь тавдугаар сарын 12 болон 14-нд болох эхний хоёр хагас финалын дүнгээр "Eurovision"-ээс хасагдана. Харин тавдугаар сарын 16-ны бямба гарагт “Wiener Stadthalle” цэнгэлдэх хүрээлэнгийн тайзнаа болох финалын үзэгчид энэ удаагийн уралдаанд бүртгүүлсэн 35 оролцогчийн 25-ынх нь уран бүтээлийг үзэх юм.

Нээлтийн ажиллагаа нь "Eurovision"-ы хамгийн тансаг үйл явдалд тооцогддог бөгөөд уран бүтээлчид үүнд зориулан онцгой гоёл бэлддэг. Энэ удаагийн ёслолын гол тренд өнгө нь хар болон улаан өнгө байлаа.

Финалын шат болохоос долоо хоногийн өмнөх байдлаар Финландын хийлч Линда Лампениус болон дуучин Пете Паркконен нарын хослол түрүүлэх хамгийн өндөр магадлалтай байна. Тэдний гол өрсөлдөгчдөөр Грекийн оролцогч Akylos, Данийн Сёрен Торпегор Лунн, Францын төлөөлөгч Monroe болон Австралийн Дельта Гудрем нарыг нэрлэжээ.

Мөн эхний аравт орох өрсөлдөгчдийн тоонд Украиныг төлөөлөн оролцож буй LELÉKA хамтлаг багтаж байна. Тус хамтлагийн гишүүд болон гоцлол дуучин Виктория Корникова нар Берлин хотод амьдардаг аж. Харин Германы нэрийн өмнөөс Сара Энгельс оролцож байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцсон амжилт ба сургамж 11 цаг 31 мин О.Цогтгэрэл: АН өнөөдрөөс сонгуулийн бэлтгэлдээ орлоо 12 цаг 48 мин Сэлэнгэ аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг агаарын хөлгөөр гүйцэтгэж байна 14 цаг 9 мин Сэргээгдэх эрчим хүч, цаг уурын тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөллөө 14 цаг 9 мин Нийгмийн түншлэлийг бэхжүүлэх төслийн гурван талт уулзалт боллоо 14 цаг 10 мин Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 14 цаг 13 мин Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхээр санал солилцов 16 цаг 25 мин “FIBA 3x3 Ulaanbaatar Women’s Series” тэмцээн эхэллээ 16 цаг 26 мин ОХУ-ын Эрүүл мэндийн дэд сайд ЭХЭМҮТ-д зочилж, хамтын ажиллагааг хэлэлцлээ 16 цаг 27 мин Даншиг наадмын өдрүүдэд Хүй долоон худаг руу автобус үнэгүй үйлчилнэ 16 цаг 28 мин Г.Занданшатар: Монгол Улс хоёр Солонгосын итгэлцлийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах боломжтой 18 цаг 28 мин Ховд аймагт шүлхий өвчин гарч, баяр наадмыг хойшлууллаа 18 цаг 29 мин "Сэлбэ хот"-ын 8575 айлын орон сууцны барилга угсралтын ажил эрчимтэй үргэлжилж байна 18 цаг 29 мин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ 18 цаг 30 мин БНСУ-ын 2.7 тэрбум воны тусламжаар Улаанбаатарын зам, тээврийн мастер төлөвлөгөөг боловсруулна 18 цаг 31 мин С.Амарсайхан сайд ХБНГУ-ын эрдэмтэдтэй Налайхын нөхөн сэргээлтийн асуудлаар уулзлаа 18 цаг 32 мин Туул голд усанд боогдсон 17 иргэнийг аварчээ 18 цаг 33 мин Улаанбурхан өвчнөөр 40 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 20 цаг 2 мин Ерөнхий сайд Н.Учрал Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын Ерөнхийлөгчтэй уулзлаа 20 цаг 9 мин Монгол Улсын анхны геопарк 2026 онд Өмнөговь аймагт нээгдэнэ 20 цаг 10 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг... Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ
Top