x

Хантавирус илэрсэн хөлөг онгоцны зорчигчдыг татан авахаар бэлтгэж байна

Хантавирусийн аюултай омгийн халдвар дэгдсэн тансаг зэрэглэлийн аяллын хөлөг онгоц Тенерифе арлын ойролцоо зангуугаа буулгахаар зэхэж байгаа тул улс орнууд иргэдээ татан авахаар бэлтгэж байна. ДЭМБ-ын мэдээлснээр, халдвар өргөн хүрээнд тархах эрсдэл бага байгаа ажээ. Тус байгууллага бямба гарагт гишүүн орнуудад хандаж, татан авах ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар зааварчилгаа өгсөн бөгөөд халдвар авсан байх магадлалтай иргэдийг  42 хоногийн турш анхааралдаа авч, хянахыг зөвлөв.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус одоогоор нийгмийн эрүүл мэндэд учрах эрсдэл бага байгааг онцлоод, үүссэн нөхцөл байдал нь “Ковид шиг өргөн хүрээтэй биш” гэдгийг хэллээ. Тансаг зэрэглэлийн “MV Hondius” аяллын хөлөг онгоцон дээр хантавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан ДЭМБ болон Европын Холбооноос Кабо-Верде улсад хандан, зорчигчдыг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг уялдуулан зохицуулах хүсэлт тавьсан байна.

Хүсэлтийн дагуу тус хөлөг онгоц өнгөрсөн лхагва гарагт Кабо-Вердегийн эргээс Испанийг чиглэн хөдөлсөн юм. Хөлөгт байсан нийт найман хүн өвчилж, гурван хүн (Нидерландын гэр бүл, Германы нэг иргэн) нас барсан тухай ДЭМБ баасан гаригт мэдээлсэн байна.

Испанийн Дотоод хэргийн сайд бямба гаригт мэдээлснээр, Бельги, Франц, Герман, Ирланд болон Нидерланд улсууд иргэдээ татан авахын тулд тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа ажээ. Харин Их Британийн эрүүл мэндийн байгууллагууд өөрийн улсын иргэд болон багийн гишүүдийг эх оронд нь авчирсны дараа Английн баруун хойд нутгийн нэгэн эмнэлэгт тусгаарлахаар шийдвэрлэсэн байна. 

Испанийн Эрүүл мэндийн сайд Моника Гарсиягийн хэлснээр, бүх зорчигчид болон багийн 17 гишүүнийг нүүлгэн шилжүүлэх бөгөөд үлдсэн 30 ажилтан хөлөг онгоцыг Нидерландад хүргэхээр үлдэх ажээ.

Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2 цаг 36 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 23 цаг 28 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top