x

Петер Мажарыг Унгарын Ерөнхий сайдаар томиллоо

Сонгуульд ялсан “Тиса” намын дарга, Европын үзэл санааг дэмжигч консерватив үзэлтэй улстөрч, 45 настай Петер Мажарыг бямба гаригт болсон шинэ парламентын анхны хуралдаанаар Унгарын Ерөнхий сайдаар албан ёсоор томиллоо. Ерөнхий сайдаар томилохыг парламентын 140 гишүүн дэмжиж, 54 гишүүн эсрэг санал өгсөн бол нэг гишүүн түдгэлзжээ. Гишүүний мандат авахаас татгалзсан өмнөх ерөнхий сайд В.Орбан хуралдаанд оролцоогүй байна.  

Тангараг өргөснийхөө дараа Мажар “би Унгарыг захирахгүй, харин эх орондоо хүчин зүтгэнэ” гэв. Тэрбээр хоёр арван жилийг дамнан унгарчуудыг “зам, эмнэлэг, сургуульгүй” болгосон Орбаны авлигын тогтолцоог хатуу шүүмжиллээ. Сүүлийн 16 жилийн хугацаанд улс орныг тасралтгүй удирдсан Орбаны эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдлүүдийг илрүүлж, хууль бусаар завшсан хөрөнгийг нь эргүүлэн авчрах үүрэг бүхий хараат бус байгууллагыг байгуулна" хэмээн мэдэгджээ. 

Шинэ ерөнхий сайд Орбаны ойрын хамтран зүтгэгч болох ерөнхийлөгч Томаш Шуйоктой хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгдээд, тавдугаар сарын 30 гэхэд огцорсон байхыг ерөнхийлөгч болон Орбаны хамсаатан хүмүүст уриаллаа. Ерөнхий сайдыг томилох ёслолын ажиллагааг парламентын ордны гадаа хуран цугларсан хэдэн арван мянган хүн том дэлгэцээр үзэж байв.

Ерөнхий сайдаар томилогдсонтой нь холбогдуулан Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен, Украины ерөнхийлөгч В.Зеленский болон гадаадын улстөрчид П.Мажарт баяр хүргэсэн байна. Мөн шинэ парламентын анх хуралдааны үеэр Агнеш Форстхофферыг парламентын спикерээр томилжээ. Европын Холбооны далбааг парламентын ордны дээр дахин мандуулах нь түүний анхны шийдвэр байлаа.

Сануулан дурдахад, дөрөвдүгээр сарын 12-нд болсон парламентын сонгуульд Мажарын удирдсан баруун төвийн үзэлт “Тиса” нам парламентын нийт 199 суудлын 141-ийг нь буюу 2/3-оос дээш хувийг нь авсан юм. Хуульч мэргэжилтэй Петер Мажар өмнө нь Орбаны “Фидес” намын залуучуудын жигүүрийн гишүүн байсан бөгөөд 2024 оны эхээр улс төрийн тавцанд гэнэт гарч ирсэн байна. Уран илтгэх авьяастай тэрбээр “Тиса” гэдэг намыг байгуулж, Унгарт эрс шинэчлэл хийхээ амалж, Орбаны дэглэмийн эсрэг тэмцэлд олон мянган хүнийг уриалан дууджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2 цаг 34 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 23 цаг 26 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top