БНХАУ-ын цэргийн шүүх тус улсын Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байсан Вэй Фэнхэ, Ли Шанфу нарт авлигын хэргээр ялыг гүйцэтгэх хугацааг хоёр жил хойшлуулах нөхцөлтэйгөөр цаазаар авах ял оноожээ.
Шүүхийн шийдвэрт дурдсанаар, Вэй Фэнхэ авлига авсан, харин Ли Шанфу авлига авсан, өгсөн хэрэгт тус тус буруутай нь тогтоогдсон байна. Мөн тэднийг бүх насаар нь улс төрийн эрхийг хасаж, эд хөрөнгийг нь хураахаар шийдвэрлэжээ.



