x

Болгарын Цэргийн түүхийн музейн 110 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдлээ

Болгарын Цэргийн түүхийн үндэсний музей байгуулагдсаны 110 жилийн ойд зориулсан “Дайны үед бүтээж, урлагаар хадгалав” сэдэвт үзэсгэлэнг мягмар гарагт нээжээ.

Болгарын Батлан хамгаалахын дэд сайд Йордан Божилов үзэсгэлэнг нээж үг хэлэхдээ, тус музей бол “сонголт, эрсдэл, үр дагавар”-аар хэлбэржин бий болдог түүхийг хадгалагч юм хэмээн мэдэгдээд, Болгар улс НАТО болон Европын Холбооны гишүүн болж хөгжсөнийг онцолсон байна.

Мөн дэд Ерөнхийлөгч Илиана Йотова мэндчилгээ ирүүлсэн бөгөөд тавдугаар сарын 6-ны өдөр тохиох “Эрэлхэг зоригийн өдөр” буюу Зэвсэгт хүчний өдрийг угтан зохион байгуулж буй уг үзэсгэлэн нь Болгарын дайчдад үзүүлж буй хүндэтгэл болохыг тэмдэглэжээ.

Музейн захирал Соня Пенкова энэхүү үзэсгэлэнд дайн тулааныг урлагийн өнцгөөс харуулж, байлдааны талбар дахь амьдралыг баримтжуулан үлдээсэн цэргийн зураачдын бүтээлүүдийг дэлгэснийг онцолсон байна.

Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдэд Дэлхийн I дайны үе буюу 1916 оноос эхлэлтэй үйл явцыг өгүүлэх бөгөөд тэр үед музейн суурь тавигдаж, Болгарын уран бүтээлчид дайны үеийн бүтээлүүдээ олон улсад анх дэлгэж эхэлсэн түүхтэй.

Ярослав Вешин, Борис Денев, Димитар Гюженов, Владимир Димитров зэрэг Болгарын нэрт зураачдын дайн ба урлагийн огтлолцлыг харуулсан сор бүтээлүүдийг үзэсгэлэнд дэлгэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хантавирус илэрсэн хөлөг онгоцны зорчигчдыг татан авахаар бэлтгэж байна 18 цаг 5 мин Петер Мажарыг Унгарын Ерөнхий сайдаар томиллоо 18 цаг 12 мин Барыс их дуулгаас Л.Энхрийлэн алт, Л.Анхзаяа хүрэл медаль хүртлээ 18 цаг 17 мин Хиймэл оюунтай робот ширээний теннисчдийг хожжээ 18 цаг 21 мин Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлын аяллын маршрутыг судалж байна 18 цаг 27 мин Гадаадын иргэдийн 52.4 хувь нь хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин сууж байна 21 цаг 33 мин Хантавирусний халдвараар 3 хүн нас баржээ Уржигдар 19 цаг 17 мин Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гаргажээ Уржигдар 19 цаг 04 мин Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Уржигдар 18 цаг 58 мин Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг: Иргэн бүр мод тарихыг уриаллаа Уржигдар 18 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан, өдөртөө ихэнх нутгаар дулаарна Уржигдар 18 цаг 43 мин Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Уржигдар 18 цаг 35 мин Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Уржигдар 18 цаг 16 мин Бүх нийтийн мод тарих өдөрт зориулсан суулгацын худалдаа эхэллээ 2026-05-08 Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ 2026-05-08 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа 2026-05-08 Таван шарын гүүрэн гарцын барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байна 2026-05-08 Архангай аймаг 2026 онд аялал жуулчлалыг дэмжих олон арга хэмжээ зохион байгуулна 2026-05-08 Монгол Улс Венецийн 61 дэх удаагийн дүрслэх урлагийн биеннальд оролцож байна 2026-05-08 УИХ-ын дарга бүх нийтээрээ мод тарихыг уриаллаа 2026-05-08
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... СОЛИОРОЛ Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд
Top