x

Японд хүүхдийн тоо түүхэн доод хэмжээнд хүрч буурлаа

Энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар Японд хүүхдийн тоо 13.29 сая болж, өмнөх оныхоос 350 мянгаар цөөрсөн нь бүртгэл хөтөлж эхэлснээс хойших хамгийн доод үзүүлэлт болсныг тус улсын Дотоод хэрэг, харилцаа холбооны яам мэдээлсэн байна.

Нийт хүн амд эзлэх 15 хүртэлх насны хүүхдийн тоо 10.8 хувь болж буурсан нь мөн 1950 оноос хойших хамгийн доод үзүүлэлт болжээ. Хүүхдийн тоо сүүлийн 45 жилийн турш тасралтгүй буурч байгаа бөгөөд хамгийн өндөр үзүүлэлт 1954 онд (29.89 сая хүүхэд) бүртгэгдэж байв.

Насны бүтцээс харахад төрөлт буурч буй хандлага тодорхой ажиглагдаж байна. Тухайлбал, 12-14 насны хүүхдүүд 3.09 сая байгаа бол 2 хүртэлх насны хүүхэд ердөө 2.13 сая байна. 2025 онд шинээр төрсөн хүүхдийн тоо 705 809 болж, дахин түүхэн доод хэмжээнд хүрсэн бөгөөд энэ үзүүлэлт 10 дахь жилдээ дараалан буурчээ.

Японы Засгийн газар 2030 он хүртэлх хугацааг “хүн ам зүйн энэ байдлыг өөрчлөх сүүлчийн боломж” хэмээн зарлаж, хүүхэдтэй гэр бүлүүдэд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа юм. Гэсэн ч авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн үр дүнд хүүхдийн тоо буурсан хэвээр байна.

НҮБ-ын мэдээгээр, 40 саяас дээш хүн амтай дэлхийн 38 орноос Япон улс хүүхдийн эзлэх хувиар сүүлээсээ хоёрдугаарт орж байна. Хамгийн сүүлчийн байрт БНСУ (10.2 хувь) бичигджээ.

Эх сурвалж: Kyodo

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 2 цаг 33 мин ЭМГЭНЭЛ 2 цаг 42 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 2 цаг 42 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 2 цаг 43 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 2 цаг 44 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 2 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 2 цаг 46 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 2 цаг 47 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 6 цаг 12 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 6 цаг 14 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 6 цаг 14 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 6 цаг 15 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 6 цаг 18 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 6 цаг 19 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 8 цаг 12 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 8 цаг 15 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 8 цаг 16 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 8 цаг 17 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 8 цаг 18 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 8 цаг 19 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээгдэ...
Top