x

Япон, Австрали улсууд газрын ховор элементийн нийлүүлэлтэд хамтран ажиллахаар боллоо

Хятад улс газрын ховор элементийн зах зээлд давамгайлж, Ойрх Дорнодод мөргөлдөөнтэй байгаа энэ эгзэгтэй үед Япон болон Австралийн удирдагчид чухал ашигт малтмал, эрчим хүчний эх үүсвэрүүд болон бусад нэн шаардлагатай түүхий эдийг тогтвортой нийлүүлэхийн тулд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тохиролцжээ.

Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи, Австралийн Ерөнхий сайд Энтони Албаниз нар даваа гарагт уулзах үеэрээ эдийн засгийн аюулгүй байдлын тухай хамтарсан тунхаглал зэрэг нийт таван баримт бичигт гарын үсэг зурсан байна. Хоёр улсын удирдагчид мөн батлан хамгаалах болон кибер аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэхээ дахин мэдэгджээ.

Газрын ховор элемент, эрчим хүчний эх үүсвэрүүд, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой сүлжээг бий болгоход чиглэсэн уг хамтарсан тунхаглалд талууд чухал ашигт малтмалын экспортын хязгаарлалтад "ихээхэн санаа зовниж" буйгаа илэрхийлжээ. Энэ нь БНХАУ сүүлийн үед экспортын хяналтаа чангатгаж байгаатай холбоотой гэж шинжээчид үзэж байна.

Газрын ховор элемент нь цахилгаан автомашин, хагас дамжуулагч зэрэг дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд үндсэн түүхий эд болдог.

Дэлхийн ховор элементийн нөөцийн олборлолтын 70 орчим хувийг, боловсруулалтын 90 орчим хувийг Хятад улс дангаараа гүйцэтгэдэг бол Австрали улс мөн уг түүхий эдийн томоохон үйлдвэрлэгчдийн нэгд тооцогддог.

Түүнчлэн Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь БНХАУ-ын цэргийн үйл ажиллагаа идэвхжиж байгаад талууд түгшиж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлж байна. Тодруулбал, 2023 онд цэргийн хүчийг түргэн шуурхай байрлуулах, хамтарсан сургуулилалт хийх боломжийг олгодог "Харилцан нэвтрэх хэлэлцээр" хүчин төгөлдөр болсон юм.

АНУ-ын холбоотнууд болох тус хоёр улсын удирдагчид дараагийн уулзалтаас өмнө эдийн засгийн аюулгүй байдал зэрэг иж бүрэн хамтын ажиллагааг институтчлэх, шинэ шатанд гаргаж ахиулах тодорхой арга хэмжээг судлахаар тохиролцсон тухай С.Такаичи мэдэгджээ.

Эх сурвалж: Kyodo

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 2 цаг 32 мин ЭМГЭНЭЛ 2 цаг 41 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 2 цаг 41 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 2 цаг 42 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 2 цаг 43 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 2 цаг 44 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 2 цаг 45 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 2 цаг 46 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 6 цаг 11 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 6 цаг 13 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 6 цаг 13 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 6 цаг 14 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 6 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 6 цаг 18 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 8 цаг 10 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 8 цаг 14 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 8 цаг 14 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 8 цаг 16 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 8 цаг 17 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 8 цаг 18 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээгдэ...
Top