x

ОПЕК+ бүлгийн орнууд газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ

Газрын тос олборлогч орнуудын ОПЕК+ бүлгийн долоон улс ирэх зургаадугаар сард өдөрт олборлох квотоо 180 мянга гаруй баррелиар нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Уг шийдвэрийг Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ) тус бүлгээс гарсны дараа гаргасан байна.

Саудын Араб, ОХУ зэрэг эдгээр улс ням гарагт болсон цахим хурлын дараа хоногийн олборлолтыг 188 мянган баррелиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэснээ мэдэгдсэн байна.

Газрын тос экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК) болон ОПЕК+-ийн бүрэлдэхүүнээс гарна гэдгээ АНЭУ-ын эрх баригчид өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт мэдэгдсэн бөгөөд тус улс ням гаргийн хуралдаанд оролцоогүй байна.

Тус бүлэг тавдугаар сард газрын тосны олборлолтыг хоногт 206 мянган баррелиар нэмэгдүүлэхээр өмнө нь шийдвэрлээд байсан юм. Бүлгийн долоон гишүүн улс зах зээлийн нөхцөл байдлыг цаашид анхааралтай ажиглаж, үнэлэлт дүгнэлт өгнө гэж мэдэгджээ.

Ормузын хоолойгоор дамжих газрын тосны нийлүүлэлт хязгаарлагдмал хэвээр байна. Олборлолтыг нэмэгдүүлэх шийдвэрийг тус хоолой эргэн нээгдэж магадгүй гэсэн таамаглалд үндэслэн гаргасан гэж шинжээчид үзэж байна.

АНУ Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулж болзошгүй гэсэн болгоомжлол үүссэнтэй холбоотойгоор Нью-Йоркийн биржийн арилжааны явцад WTI маркийн газрын тосны фьючерс үнэ пүрэв гарагт нэг баррель нь 110 ам.доллароос давж, сүүлийн гурван долоо хоногийн дээд түвшинд хүрсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 15 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 17 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 17 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 18 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 21 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 22 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 2 цаг 14 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 2 цаг 18 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 2 цаг 19 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 2 цаг 20 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 2 цаг 21 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 2 цаг 22 мин Б.Баасанхүү "Улаанбаатар Их дуулга"-ын эхний тойрогт ялалт байгууллаа 2 цаг 24 мин Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын замыг түр хаана 2 цаг 25 мин Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 3 цаг 31 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 3 цаг 41 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 3 цаг 56 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 3 цаг 59 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан 4 цаг 12 мин Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө ялгаа алга 5 цаг 6 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээгдэ... Жүжигчин Ш.Мөнхбаяр Улаанбаатараас Эрдэнэт хүртэл 400 км алх...
Top