Ойрх Дорнодод дэгдсэн АНУ, Ираны зэвсэгт мөргөлдөөний улмаас Панамын сувгийн ачаалал нэмэгдэж байгааг тус сувгийн захиргаа мягмар гарагт мэдээлжээ.
“Ойрх Дорнодын асуудал шийдэгдэх хүртэл энэ байдал үргэлжлэх төлөвтэй байна” хэмээн Төв Америкийн ачаа тээврийн гол замыг хариуцдаг бие даасан агентлаг болох Панамын сувгийн захиргааны санхүү хариуцсан захирал Виктор Виал мэдэгдсэн байна. Түүний ярьснаар, өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш тус сувгаар 300 орчим хөлөг онгоц дамжин өнгөрсөн нь өмнөх санхүүгийн жилийн үеийнхтэй харьцуулахад өсжээ.



