x

Майкл Жексоны намтарчилсан кино орлогоороо рекорд тогтоолоо

Попын хаан, домогт дуучин Майкл Жексоны хувийн амьдралтай холбоотой шүүмжлэл, маргаан үргэлжилсээр байгаа хэдий ч түүний тухай намтарчилсан кино нээлт хийсэн даруйдаа олсон орлогоороо рекорд тогтоожээ. 

"Майкл" кино дэлхий даяар 217.4 сая ам.долларын орлого олсон байна. "Lionsgate" студийн мэдээлснээр, үүнээс 97 сая ам.доллар нь АНУ болон Канадын зах зээлээс цуглуулсан мөнгө юм.

Уг кино уран бүтээлчдийн тухай намтарчилсан кинонуудын нээлтийн орлогоор шинэ дээд амжилт тогтоож, өмнө нь  орлогоороо тэргүүлж байсан "Straight Outta Compton" болон "Bohemian Rhapsody" кинонуудыг гүйцсэн байна.

Олон улсын зах зээлийн ихэнхэд нь киноны прокатыг "Universal Pictures" компани хариуцан ажиллажээ. Энэхүү төсөл нь "Lionsgate" студийн хувьд хамгийн эрсдэлтэй алхмуудын нэг болжээ. Бэлгийн хүчирхийлэлд буруутгагдсанаас үүдэн алдарт дуучин Жексон хувь хүнийхээ хувьд маргаан дагуулсан хэвээр байгаа бөгөөд уран бүтээлч өөрөө ийм хэрэгт буруутгасныг няцааж байсан билээ. 2005 онд тэрбээр шүүхээр цагаатгагдсан юм.

Энэхүү кино нь уран бүтээлчийн гэр бүлийнхний дунд мөн маргаан дагуулжээ. Тухайлбал, Жанет Жексон зураг авалтад оролцоогүй бол дуучны охин Пэрис Жексон уг бүтээлийг нэлээд шүүмжилсэн байна. 

Киноны гол дүрийг дуучны ууган ахынх нь хүү Жаафар Жексон бүтээжээ.

Эх сурвалж: Kazinform

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ 6 цаг 0 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ 6 цаг 2 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно 6 цаг 3 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 6 цаг 4 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа 6 цаг 7 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа 9 цаг 29 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно 9 цаг 31 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа 9 цаг 31 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө 9 цаг 32 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмэхээр боллоо 9 цаг 33 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа 9 цаг 33 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна 9 цаг 34 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ 9 цаг 35 мин Тэтгэврийн тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа 9 цаг 36 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг түр хааж шинэчилнэ 9 цаг 37 мин Алт болон бусад үнэт металлын үнэ өслөө 11 цаг 58 мин ДАШТ-ий нээлтийн тоглолтод шүүгч анх удаа гурван улаан хуудас үзүүллээ 12 цаг 0 мин 3х3 сагсан бөмбөгийн олон улсын цуврал тэмцээнүүд Монголд болно 12 цаг 0 мин Архангай аймагт мал аж ахуйн салбарын эрсдэлийг бууруулах зөвлөгөөн болж байна 12 цаг 1 мин Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд 30 жилийн хорих ял оноолоо 12 цаг 1 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top