x

Туарег омгийн босогчид Мали улсын Кидаль хотыг эзлэн авлаа

Туарег омгийн босогчид “Аль-Каида” бүлэглэлтэй холбоо бүхий жихадистуудын хамтаар Мали улсын зүүн хойд нутаг дахь гол хот болох Кидалийг эзлэн авсан тухай AFP агентлаг мэдээллээ.

Хотын оршин суугчдын ярьснаар, Малигийн арми болон түүнийг дэмжигч Оросын цэргийн “Африкийн корпус” тус хотоос гарч явсан байна. Тус корпусын Телеграм суваг дахь хуудсанд бичсэнээр “эхний ээлжинд шархадсан цэргүүд ба хүнд техникийг хотоос гаргалаа. Мали дахь нөхцөл байдал хүнд хэвээр байна”.

Хэдэн хоногийн өмнө Малигийн Батлан хамгаалахын сайд Садио Камара босогчдын дайралтад өртөн амиа алджээ. 25-ны өдөр эхэлсэн арми ба босогчдын хоорондын зэвсэгт мөргөлдөөн Гао, Севарэ, Кидаль хотуудад үргэлжилсээр байна. Телеграм сувгаар мэдээлснээр, босогчид “Африкийн корпус”-ын нисдэг тэргийг харваж унагажээ.

Жихадистууд болон туарег омгийнхны “Азавадыг чөлөөлөх фронт” бүлэглэлийн дайралтыг НҮБ болон Европын Холбоо буруушаасан байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш Мали дахь хүчирхийллийг буруушаагаад “Сахель дахь хэт даврах үзэл, терроризмыг сөрөн зогсохын тулд уялдуулан зохицуулсан үйл ажиллагаа явуулах”-ыг улс орнуудад уриаллаа.

Мали улсад 2021 онд цэргийн эргэлт гарсны дараа тус улсыг түр ерөнхийлөгч Ассими Гоита тэргүүтэй цэргийн хунт удирдаж байгаа юм. Хунтынхан Оросын цэргийн “Вагнер” бүлэгтэй нягт холбоо тогтоосон бөгөөд вагнерчууд 2025 оны 6 дугаар сард Малигаас гарч явжээ. Тэдний оронд ОХУ-ын БХЯ-ны “Африкийн корпус” тус улсад ирж, Малигийн армид дэмжлэг үзүүлж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Алт болон бусад үнэт металлын үнэ өслөө 3 мин ДАШТ-ий нээлтийн тоглолтод шүүгч анх удаа гурван улаан хуудас үзүүллээ 5 мин 3х3 сагсан бөмбөгийн олон улсын цуврал тэмцээнүүд Монголд болно 5 мин Архангай аймагт мал аж ахуйн салбарын эрсдэлийг бууруулах зөвлөгөөн болж байна 6 мин Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд 30 жилийн хорих ял оноолоо 6 мин Улаанбаатар хотод КОИКА-ийн дэмжлэгээр дөрвөн улирлын хүлэмж байгуулна 8 мин Ойрх Дорнодын нөхцөл байдал хурцдаж байгааг НҮБ-аас анхаарууллаа 8 мин З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгүй, урсгал зардлыг өсгөхгүй 1 цаг 47 мин Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2 цаг 11 мин Эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 13 зөрчил илрүүллээ 2 цаг 14 мин Умард Ирландын Белфаст хотод эмх замбараагүй байдал үүссэнтэй холбогдуулан сэрэмжлүүлэг гаргалаа 2 цаг 16 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилна 2 цаг 16 мин Улсын наадмын долоогийн даваанд тунаж давсан бөхийг "Сүзүки Жимни" машинаар урамшуулна 2 цаг 17 мин Боловсролын сайд Л.Энх-Амгалан Европын цөмийн судалгааны байгууллагын төлөөлөлтэй уулзлаа 2 цаг 20 мин Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ 2 цаг 20 мин Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэчлэлийг хэзээ хийх вэ? 2 цаг 57 мин "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын нэг боллоо 4 цаг 8 мин Өнөөдөр болох үйл явдлууд 4 цаг 10 мин Хөл бөмбөгийн ДАШТ эхэлж, нээлтийн тоглолтод Мексик хожлоо 4 цаг 10 мин УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар 4 цаг 12 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэ... Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ... Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уул...
Top