x

Их Британи, Франц улсууд хууль бус цагаачлалтай тэмцэх шинэ хэлэлцээр байгуулна

Их Британи, Францын эрх баригчид Ла-Маншийн хоолойгоор дамжин ирэх хууль бус цагаачлалтай тэмцэх тухай шинэ хэлэлцээр байгуулахаар болжээ. Уг баримт бичигт Францын эргийн хяналтыг чангатгахад зориулан Их Британийн тал 662 сая фунт стерлингийн (900 сая орчим ам.доллар) санхүүжилт олгохоор тусгасан байна.

Гурван жилийн хугацаатай хэрэгжих энэхүү хэлэлцээрт хоёр улсын гадаад бодлогын байгууллагын тэргүүн нар болох Шабана Махмуд, Лоран Нуньес нар гарын үсэг зурах ажээ.

Санхүүжилтийг орчин үеийн хяналтын систем нэвтрүүлэхэд, тухайлбал дрон, нисдэг тэрэг, камер ашиглах, мөн хууль сахиулах хүчний тоог нэмэгдүүлэхэд зарцуулна. Түүнчлэн олон нийтийн эмх замбараагүй байдлыг таслан зогсоох чиглэлээр бэлтгэгдсэн дор хаяж 50 ажилтныг нэмж эргүүлд гаргахаар төлөвлөж байна.

Ла-Маншийн хоолойгоор дамжин ирэх хууль бус цагаачдын асуудал одоо ч хурцадмал хэвээр байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд жижиг завиар Их Британид ирж буй цагаачдын тоо тогтмол өссөн бөгөөд 2025 онд 41 472-т хүрчээ. Зөвхөн дөрөвдүгээр сарын 18-нд гэхэд тус улсын Дувр хотод есөн завиар 602 хүн ирсэн бөгөөд он гарснаас хойш ирсэн хүмүүсийн тоо 6 мянгаас давсан байна.

Их Британийн сөрөг хүчин уг хэлэлцээрийг хангалтгүй гэж шүүмжилж, илүү хатуу бодлого хэрэгжүүлэх, тэр дундаа Европын хүний эрхийн конвенцоос гарах боломжийг хүртэл хөнджээ.

Харин хоёр улсын эрх баригчид хамтын ажиллагаа үр дүнтэй байгааг онцолж байна. Шабана Махмуд мэдэгдэхдээ, хууль бусаар хилээр нэвтрэх гэсэн хэдэн арван мянган оролдлогыг таслан зогсоож чадсан боловч цаашид нэмэлт арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байгааг дурдсан байна.

Шинэ хэлэлцээр нь хууль бус цагаачлалтай тэмцэх ажиллагааны цар хүрээг өргөжүүлж байгаа бөгөөд уг ажиллагаанд оролцох цагдаа, тусгай албаны болон цэргийн алба хаагчдын нийт тоо 1100-д хүрэх ажээ. Мөн Франц улс эргүүл хийх, таслан зогсоох ажиллагаанд зориулж нэмэлт усан онгоц гаргах юм.

Өмнөх 2023 он байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Их Британиас Францад 476 сая фунт стерлинг олгосноор 700 орчим ажилтны бүрэлдэхүүнтэй эргүүл зохион байгуулах боломж бүрдэж байжээ. Францын талын мэдээлснээр, сүүлийн хоёр сарын хугацаанд цагаачдыг тээвэрлэсэн зургаан завийг саатуулж, таван хүнийг хариуцлагад татсан байна.

Европын Холбооны орнуудад оршин суугаа цагаачдын тоо өнгөрсөн онд түүхэн дээд хэмжээнд буюу 64.2 саяд хүрсэн тухай Европын статистикийн байгууллага өмнө нь мэдээлжээ. Үүний зэрэгцээ цагаачлалын бодлогыг чангатгасаар байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол бөхөнгийн тоо толгой 28 мянгад хүрчээ 1 цаг 26 мин Дорнод аймгийн ЗДТГ-ын алба хаагчдын дунд “Хүмүүн бичигтэн” монгол бичгийн уралдаан болж байна 1 цаг 28 мин ДЭМБ-аас эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын чиглэлээр сургалт зохион байгуулж байна 1 цаг 28 мин Их Британи, Франц улсууд хууль бус цагаачлалтай тэмцэх шинэ хэлэлцээр байгуулна 1 цаг 29 мин Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд аюул учирч байна 2 цаг 4 мин Лабораторийн амьтдыг хамгаалах өдөр 2 цаг 27 мин Ойрын хоногуудад нутгийн зүүн хэсгээр салхитай, хуурайшилт ихтэй байна 2 цаг 28 мин Дарханы төмөрлөгийн үйлдвэр аймгийн эмнэлэгт 1.1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн санхүүжүүлэлт үзүүлнэ 2 цаг 30 мин Д.Трамп: Ираны эсрэг цөмийн зэвсэг ашиглахгүй 2 цаг 30 мин Ливан, Израилын гал зогсоох хэлэлцээрийг гурван долоо хоногоор сунгалаа 2 цаг 31 мин Монголын үндэсний бөхийн холбооны "Их Эе" хурал 2026 онд болно 3 цаг 21 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 3 цаг 21 мин Баасан гарагт цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 3 цаг 22 мин "Дархан марафон-2026" бүх нийтийн гүйлт тавдугаар сарын 30-нд болно 3 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан 3 цаг 27 мин Японы Оцүчи хотод ойн түймэр гарч, 1000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлж байна 18 цаг 6 мин БНСУ-ын Пусан хотод “Монголын кино өдрүүд” боллоо 18 цаг 8 мин Олон Улсын Парламентын Холбооны 152 дугаар Ассамблей Истанбул хотод боллоо 18 цаг 9 мин ОХУ-аас шатахуун, Казахстан улсаас түүхий нефть нийлүүлэхээр тохиролцлоо 18 цаг 11 мин Сүүний салбарын бодлого, цаашдын арга хэмжээний талаар хэлэлцлээ 18 цаг 12 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган... Д.Трамп: АНУ болон Иран улс энхийн хэлэлцээрт хүрэхэд маш ой... Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байг...
Top