x

Ливан, Израилын гал зогсоох хэлэлцээрийг гурван долоо хоногоор сунгалаа

Ливан, Израилын хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг гурван долоо хоногоор сунгасан тухай Дональд Трамп "Truth Social" нийгмийн сүлжээндээ мэдэгджээ.

Уг шийдвэрийг Цагаан ордны Зууван танхимд хоёр улсын өндөр түвшний төлөөлөгчидтэй уулзсаны дараа гаргасан байна

"Ливан улсыг "Хезболла"-гаас хамгаалахад нь туслахын тулд АНУ тус улстай хамтран ажиллах болно" гэж Цагаан ордны тэргүүн бичжээ.

Тэрбээр мөн Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Ливаны Ерөнхийлөгч Жозеф Аун нар ойрын үед Вашингтонд айлчлах төлөвтэй байгааг онцолсон байна.

Өмнө нь Д.Трамп Израил, Ливаны хооронд 10 хоногийн хугацаатай гал зогсоохоор тохиролцсоныг зарласан билээ. Үүнээс өмнө хоёр улсын төлөөлөгчид сүүлийн 34 жилийн хугацаанд анх удаа Цагаан ордонд шууд хэлэлцээ хийсэн юм.

Израилын арми гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд Иранд цохилт өгөхөө зогсоосон гэж мэдэгдсэн хэдий ч Ливанд ажиллагаагаа үргэлжлүүлсээр байсан юм. Израилын талын өгсөн хүчтэй цохилтын үеэр Бейрут болон бусад хотод 250 гаруй хүний амиа алдсантай холбогдуулан дөрөвдүгээр сарын 9-нд Ливанд үндэсний гашуудал зарласан байна.

Ливаны Ерөнхийлөгч Жозеф Аун, Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нарын Вашингтонд хийх айлчлал талууд энхийн гэрээ байгуулахад чухал алхам болно гэж ажиглагчид үзэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол бөхөнгийн тоо толгой 28 мянгад хүрчээ 42 мин Дорнод аймгийн ЗДТГ-ын алба хаагчдын дунд “Хүмүүн бичигтэн” монгол бичгийн уралдаан болж байна 44 мин ДЭМБ-аас эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын чиглэлээр сургалт зохион байгуулж байна 44 мин Их Британи, Франц улсууд хууль бус цагаачлалтай тэмцэх шинэ хэлэлцээр байгуулна 45 мин Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд аюул учирч байна 1 цаг 20 мин Лабораторийн амьтдыг хамгаалах өдөр 1 цаг 43 мин Ойрын хоногуудад нутгийн зүүн хэсгээр салхитай, хуурайшилт ихтэй байна 1 цаг 44 мин Дарханы төмөрлөгийн үйлдвэр аймгийн эмнэлэгт 1.1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн санхүүжүүлэлт үзүүлнэ 1 цаг 46 мин Д.Трамп: Ираны эсрэг цөмийн зэвсэг ашиглахгүй 1 цаг 46 мин Ливан, Израилын гал зогсоох хэлэлцээрийг гурван долоо хоногоор сунгалаа 1 цаг 47 мин Монголын үндэсний бөхийн холбооны "Их Эе" хурал 2026 онд болно 2 цаг 37 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 2 цаг 38 мин Баасан гарагт цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 2 цаг 39 мин "Дархан марафон-2026" бүх нийтийн гүйлт тавдугаар сарын 30-нд болно 2 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан 2 цаг 43 мин Японы Оцүчи хотод ойн түймэр гарч, 1000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлж байна 17 цаг 22 мин БНСУ-ын Пусан хотод “Монголын кино өдрүүд” боллоо 17 цаг 24 мин Олон Улсын Парламентын Холбооны 152 дугаар Ассамблей Истанбул хотод боллоо 17 цаг 25 мин ОХУ-аас шатахуун, Казахстан улсаас түүхий нефть нийлүүлэхээр тохиролцлоо 17 цаг 27 мин Сүүний салбарын бодлого, цаашдын арга хэмжээний талаар хэлэлцлээ 17 цаг 28 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган... Д.Трамп: АНУ болон Иран улс энхийн хэлэлцээрт хүрэхэд маш ой...
Top