x

Г.Отгонтамир: Жолооч нар “Би ерөөсөө л амжина” гэсэн бодолтой гүйцэж түрүүлэх эрсдэлтэй үйлдэл хийж байна

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамиртай ярилцлаа.

-Өнгөрөгч баасан гарагт орон нутгийн замд хүний амь нас харамсалтайгаар хохирсон авто осол гарлаа. Энэ талаар тодруулбал?

-2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 16:00 цагийн орчимд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарсан. Урьдчилсан байдлаар, автобус суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас харамсалтайгаар гурван хүүхэд, гурван том хүн буюу зургаан хүний эрдэнэт амь эрсэдсэн. Энэ талаарх дуудлага мэдээллийг Хэнтий аймгийн цагдаагийн газраас хүлээн авч, ослын газарт үзлэг хийсэн. Одоогоор хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Осол гарахад хүргэсэн шалтгаан, нөхцөлийг тогтоох шалгалтын ажиллагаанууд хийгдэж байгаа.

-Ослын дүгнэлт хэзээ гарах вэ?

-Энэ талаарх мэдээлэл одоогоор тодорхойгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар ослын өмнө тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, осол гарах үеийн нөхцөл байдал зэрэг чиглэлээр ажиллаж байна. Мөн ослын улмаас есөн хүн гэмтэж, одоогоор эрүүл мэндийн байгууллагын хяналтад байга. Ослын талаар бусад мэдээллийг дэлгэрэнгүй өгөх боломжгүй, учир нь маш ноцтой ослын мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилжсээр байна.

-Техникийн шинжээч томилогдсон уу?

-Техникийн шинжээч томилогдон ажиллаж байгаа. Шинжээчийн дүгнэлт гараагүй байгаа учир би урьдчилж мэдээлэл өгөх боломжгүй байна.

Дөрөвдүгээр сард орон нутгийн замд хэд хэдэн ноцтой осол бүртгэгдсэн. Тухайлбал, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт суудлын автомашин ачааны автомашинтай мөргөлдөж дөрвөн хүний амь нас харамсалтайгаар хохирсон осол бүртгэгдсэн. Мөн Ланд-200 маркийн автомашин онхолдож гурван хүний амь нас хохирсон осол мөн бүртгэгдсэн.

-Орон нутгийн замд осол гарах үндсэн шалтгаан, хүчин зүйс юу байна вэ?

-Орон нутгийн замд ноцтой осол бүртгэгдээд байгаа шалтгааныг иргэддээ анхааруулж, сэрэмжлүүлж хэлэхэд, хориглосон нөхцөлд жолооч нар гүйцэж түрүүлэх үйлдэл хамгийн их хийж байна. Урд яваа тээврийн хэрэгслээ гүйцэхийн тулд хориглосон тэмдэг, тэмдэглэгээ байсан ч гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байгаа юм. Үзэгдэх орчин хязгаарлагдсан, өгсүүр эсвэл огцом эргэлттэй замд гүйцэж түрүүлэх үйлдэл хийдэг. Мөн хурд хэтрүүлснээс шалтгаалж онхолдох ослууд бүртгэгдэж байна. Орон нутгийн замд 180, 140 км цагийн хурдтай явж байна шүү дээ. Түүнчлэн шөнө оройн цагт жолооч нар гэрлээ шилжүүлэхгүй байгаа тул эсрэг урсгалаас ирж байгаа жолоочоо гэрлийн гялбаанд оруулж байна. Гялбаанд орсон жолоочийн замд зорчих хэсэг дээр ослын гурвалжин байршуулаагүй автомашин зогсож байдаг. Гялбасан жолооч хойноос нь очоод мөргөсөн тохиолдол гарсан. Ослын зогсолтын тэмдгийг орон нутгийн зам дээр 30 метрээс багагүй зайд тавих ёстой. Тэгж байж аливаа жолооч машин зогсож байгааг харах боломжтой. Жолоочоос шалтгаалах эдгээр зүйлсийг анхаарах хэрэгтэй байна.

Мөн зөвхөн жолоочийн буруу гэхгүй орон нутгийн эвдрэлтэй, осол гарах нөхцөлийг бүрдүүлж буй авто замууд дээр акт тавьж байна. Жолоочийн буруугаас бус эвдрэл гэмтэлтэй замаас шалтгаалсан ослууд байгаа. Тухайн замд хамаарах авто зам засвар, арчлалтын байгууллагын дарга, удирдлагыг Эрүүгийн хэрэгт татаж байна. Өмнө нь бол зөвхөн жолоочийг буруутгадаг байсан бол одоо замд нь акт тавьж, холбогдох албан тушаалтныг Эрүүгийн хэрэгт татдаг болсон. Орон нутгийн замд хэн ч байсан зорчих үедээ аюулгүй байдлаа хангаж явах хэрэгтэй.

-Далдыг хардаг үзмэрч шиг л замын үзэгдэлт орчин хязгаарлагдмал хэсэгт гүйцэж түрүүлэх үйлдэл хийх юм?

-Жолооч нар “Би ерөөсөө л амжина” гэдэг эндүү бодолтой. Амь наснаас илүү үнэтэй, чухал зүйл гэж байхгүйг иргэд маань маш сайн ойлгох хэрэгтэй. Хэн ч зам тээврийн осолд өртөхсөн гэж боддоггүй. Гэсэн хэдий ч амжих байх гэсэн өрөөсгөл ойлголтоор аз сорьсон үйлдэл хийж байна. Манай улсад жилд дунджаар зам тээврийн ослоор 500-600 орчим иргэн амь насаа алдаж байгаа нь харамсалтай. Эдгээрийн 70-80 орчим хувь нь орон нутгийн зам дээр бүртгэгдэж байна. Орон нутгийн замд зорчиж байгаа иргэд суудлын бүсээ зүүсэн бол хурдаа нэмж болно гэж боддог. Гэтэл хурд нэмэгдэх тусам суудлын бүсний хамгаалах чадвар буурдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийн суудал хэрэглэж байна уу?

-Хүүхдийн аюулгүй байдал, аюулгүй тээвэрлэлтийн тал дээр асран хамгаалагч болон эцэг эхчүүд онцгойлон анхаарах хэрэгтэй байна. Учир нь тээврийн хэрэгслийн ослын улмаас хүүхдийн амь олноор хохирч буй. Хүүхэд гэмтэж, амь насаа алдсан ослууд хүүхдийн аюулгүй тээвэрлэлт алдагдсан, зориулалтын суудал байхгүй, хамгаалах бүс хэрэглүүлэхгүй байгаагаас шалтгаалж байна. 2025 онд 948 хүүхэд зам тээврийн осолд өртсөн гэсэн дүн мэдээ бий. Дээрх ослын улмаас 991 хүүхэд гэмтэж, 67 хүүхэд амь насаараа хохирсон. Өмнөх оноосоо буурсан үзүүлэлт ч гэсэн бараг нэг сургуулийн хоёр ангийн хүүхэдтэй тэнцэх тооны хүүхэд харамсалтайгаар амь насаа алдсан. Эдгээрээс 40 хүүхэд нь тээврийн хэрэгсэл дотор зорчигчоор явж байсан. Тиймээс хүүхдийн аюулгүй тээвэрлэлт маш чухал, анхаарах асуудал болоод байгаа юм.

-Хол замд гарахдаа иргэд техникийн бүрэн бүтэн байдлыг хэр хангаж байна вэ?

-Цагдаагийн байгууллагаас иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, аливаа осол аваар эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтмол хяналт шалгалт тавьж ажилладаг. Гэтэл иргэд үүнийг торгох гэж хийдэг хэмээн буруугаар ойлгодог. Аюулгүй байдлаа хангаснаар үүний цаана олон хүний амь нас, эрүүл мэнд хамгаалагдаж байдаг билээ. Тээврийн хэрэгслийн гадна гэрэлтүүлэг нь шатчихсан, запаас дугуйгүй хол замд гарч байна. Зарим тохиолдолд бүр тооромсны механизм нь эвдрэлтэй. Тооромс гишгэхээр дөрвөн дугуйны зөвхөн ганц дугуй нь тооромс барих жишээтэй. Энэ мэтчилэн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүйгээр орон нутгийн замд зорчиж байна.

Орон нутгийн замд зорчиж байгаа иргэд замын тэмдэг, тэмдэглэгээг онцгойлон анхаарах, хэрэгтэй. Эдгээр тэмдэг, тэмдэглэгээг анхааруулах, ослоос урдчилан сэргийлэх зорилгоор хийсэн болохоос зүгээр байрлуулсан юм биш. Замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт орчин хязгаарлагдмал хэсэгт гүйцэж түрүүлэхийг хориглоно. Эдгээрийг баримтлахгүй аз сөрсөн үйлдэл хийж болохгүй. Гэр бүл, хайртай дотны хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндийг золиослон байж хоёр, гурван машины урд гарсан ч та амрахаар амсхийгээд зогсоход л ард хоцорсон машинууд гүйцээд ирж байгаа шүү дээ.

-Жуулчин тээвэрт 12 жилээс дээш насжилттай Alphard зэрэг тээврийн хэрэгслүүдэд Автотээврийн үндэсний төвөөс зөвшөөрөл олгохгүй гэсэн мэдээлэл бий?

-Автотээврийн үндэсний төвөөс Жуулчин тээвэрт тусгай эрхийн бичиг, зөвшөөрлийг нь олгодог. Хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслүүд жилдээ хоёр удаа үзлэг оношилгоонд ордог. Цагдаагийн байгууллагын зүгээс хүн тээврийн норм хэтрүүлэхгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, үзлэг оношилгоондоо хамрагдсан эсэх хяналт, шалгалтыг тавьж ажиллаж байна.

-Цахилгаан мопед, скүүтерийг заавал 16 нас хүрсэн хүнд түрээслүүлэхээр болсон. Үүнийг зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ?

-Энэ сарын 10-наас нийслэлд цахилгаан мопед, скүүтер замын хөдөлгөөн оролцож эхэлсэн. 16 нас хүрээгүй хүүхэд цахилгаан мопед, скүүтер түрээсэлж унасан тохиолдолд эцэх эх, асран хамгаалагч 100 нэгжээр торгуулна. Хамгийн гол нь хүүхэд, залуус сурроныг хамгийн ихээр унаж байна. Авто тээврийн хэрэгслийн ангилалд MNS 4598:2025 стандартын дагуу суррон нь цахилгаан мотоциклын төрөлд орж байгаа учир 18 нас хүрсэн, А ангилалтай хүн унана. Улсын бүртгэлийн дугаартай, үзлэг оношилгоонд орж, татвар, даатгалд хамрагдсан байх ёстой. Тольтой, гэрлэн дохиотой байх ёстой.

Хэрвээ бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явж байгаа тохиолдолд саатуулна. Жолоодох эрхийн үнэмлэхийг шалгаж ажиллаж байна. Хэрвээ насанд хүрээгүй хүүхдэдээ А ангиллын тээврийн хэрэгсэл авч унуулсан тохиолдолд 400 нэгжээр торгуулийн арга хэмжээ авах ба тус торгууль нь торгуулийн хөнгөлөлтөд орохгүй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ 10 мин Бээжинд болсон хагас марафонд хүн дүрст робот дэлхийн дээд амжилт тогтоолоо 29 мин Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна 35 мин Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд лаг хатаах, шатаах үйлдвэр барина 37 мин Улсын арслан Э.Батмагнай "Алтан цом"-ын манлай бөхөөр шалгарлаа 37 мин Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 39 мин Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү 1 цаг 27 мин Г.Отгонтамир: Жолооч нар “Би ерөөсөө л амжина” гэсэн бодолтой гүйцэж түрүүлэх эрсдэлтэй үйлдэл хийж байна 1 цаг 41 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 2 цаг 35 мин 2026 оны дөрөвдүгээр сарын 20-26-нд болох үйл явдлын тойм 2 цаг 38 мин АНУ боомтуудыг нь бүсэлсэн хэвээр байвал Иран хэлэлцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ 2 цаг 40 мин УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 2 цаг 41 мин Үндэсний бөхийн "Алтан цом"-ын эзнээр "Хатант интернэшнл" баг тодорлоо 2 цаг 43 мин Зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай 2 цаг 44 мин Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна 15 цаг 24 мин Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ 15 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн.  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй 15 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 15 цаг 49 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Уржигдар 15 цаг 01 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав Уржигдар 14 цаг 56 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр...
Top