x

Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд лаг хатаах, шатаах үйлдвэр барина

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих бүтээн байгуулалт бүрэн дуусаж, Улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэсэн. Ингэснээр нийслэлийн бохир ус, лаг хаягдлын нэгдсэн парк болгон хөгжүүлэх бодлогын хүрээнд Төв цэвэрлэх байгууламжтай холбоотой дараагийн томоохон төсөл болох "Лаг хатаах, шатаах үйлдвэр"-ийг хэрэгжүүлэх бодит суурь нөхцөл бүрдэж байна.

Тус үйлдвэрийг Төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт, 40,000 ам.метр талбайд барихаар төлөвлөсөн. Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж батлуулсан бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад албан ёсоор багтаад байна. Одоогоор зах зээлийн судалгаа, хөрөнгө оруулалтын боломжийг тодорхойлох, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах ажлууд холбогдох хууль, журмын дагуу үе шаттайгаар үргэлжилж байна. Үүнтэй зэрэгцэн бүрэн шинжилгээний ажлын хэсэг, техникийн дэд ажлын хэсэг байгуулагдан, техник, санхүү, хууль эрх зүйн нарийвчилсан судалгааг эхлүүлээд байна.

Төв цэвэрлэх байгууламжаас өнөөдрийн байдлаар хоногт дунджаар 238 тонн лаг гарч байгаа бөгөөд нийт 843,200 м³ лагийн хуримтлагдсан нөөц бий. Шинээр байгуулагдах үйлдвэр нь хоногт 250 м³ лагийг хатаан, шатаах хүчин чадалтай бөгөөд боловсруулалтын дараа ердөө 5–6 м³ үнс үлдэх юм. Ингэснээр лагийн эзлэхүүнийг олон дахин бууруулж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг мэдэгдэхүйц багасгах ач холбогдолтой.

Төсөл нь орчин үеийн дэвшилтэт технологид суурилна. Тухайлбал, нэгдмэл шингэн давхаргатай шатаах зуух ашигласнаар лагийн найрлага, чийгшлийн өөрчлөлтөд уян хатан дасан зохицох боломж бүрдэнэ. Мөн үнэр, хорт хийг цогцоор нь цэвэрлэх шийдэл нэвтрүүлснээр агаарын бохирдлыг бууруулах, орчны эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжуудаас үүсэх лагийг бүрэн боловсруулж, хуримтлал үүсэх асуудлыг шийдвэрлэхээс гадна бохирын эвгүй үнэрийг бууруулж, хөрс, ус, агаарын бохирдлыг цогцоор нь бууруулах стратегийн ач холбогдолтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top