Монголын Үндэсний бөхийн холбооны "Алтан цом"-ын төлөөх цуврал барилдаан амжилттай өндөрлөж дүнгээ гаргалаа.
Урьд өмнө болж байгаагүй хамгийн өндөр бай шагналтэй энэхүү барилдаанд үндэсний 8 шилдэг компанийг төлөөлсөн 8 багийн бөхчүүд уран мэх, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин барилдсан.
Улсын арслан Э.Батмагнай "Алтан цом"-ын барилдаанд нийт 42 барилдсанаас 40 даваа авч Алтан цомын манлай бөхөөр өргөмжлөгдлөө.



