Австралийн зэвсэгт хүчний удирдлагад хийгдэж буй өөрчлөлтийн хүрээнд Нэгдсэн хүчний одоогийн дарга, дэслэгч генерал Сьюзан Койл энэ оны долоодугаар сараас эхлэн Хуурай замын цэргийн командлагчаар томилогджээ.
Өдгөө 55 настай Сьюзан Койл дэслэгч генерал Саймон Стюартын халааг авснаар Австралийн зэвсэгт хүчний удирдсан түүхэн дэх анхны эмэгтэй болно.
Австралийн зэвсэгт хүчин эгнээндээ эмэгтэй офицеруудын тоог нэмэгдүүлэхийг зорьж буй үед Койлыг томиллоо. Тус улсын арми сүүлийн үед системчилсэн бэлгийн дарамт үзүүлдэг, ялгаварлан гадуурхдаг гэсэн асуудлуудад холбогдоод байгаа юм.
"Сьюзаны амжилт бол өнөөдөр Австралийн батлан хамгаалах хүчинд алба хааж буй эмэгтэйчүүд болон ирээдүйд тус хүчинд элсэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүдийн хувьд чухал ач холбогдолтой" гэж Э.Албаниз хэлжээ.
Эх сурвалж: Reuters


