x

Иран улс гал зогсоох хугацаанд Ормузын хоолойг хоёр долоо хоног нээнэ

Гал зогсоох хугацаанд техникийн хязгаарлалтыг харгалзан Ормузын хоолойг хоёр долоо хоног нээнэ гэж Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи X нийгмийн сүлжээнд мэдэгджээ.

“Хоёр долоо хоногийн хугацаанд Ираны Зэвсэгт хүчинтэй хамтран зохицуулалт хийж, техникийн хязгаарлалтыг харгалзан үзсэний үндсэн дээр Ормузын хоолойгоор аюулгүй нэвтрэх боломжийг нээнэ” гэж тэрбээр бичсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь АНУ, Ираны хооронд хоёр долоо хоногийн хугацаанд гал зогсоохоор тохиролцсон гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, АНУ-ын тал Иранаас 10 зүйл бүхий санал хүлээн авсан бөгөөд үүнийг хэлэлцээ хийхэд тохиромжтой үндэслэл гэж үзэж байгаа аж.

Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөл үүний дараа АНУ-тай хийсэн дайнд ялалт байгуулсан гэж зарлаж, АНУ Ираны 10 заалттай саналыг хүлээн авсан гэдгийг мэдэгджээ. Тус зөвлөлийн мэдээлснээр, АНУ Ормузын хоолойн хяналтыг Иранд үлдээх, нөхөн төлбөр олгох, хоригийг цуцалж ураны баяжуулалтыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөх, Ойрх Дорнодын бүсээс цэргээ татахыг зөвшөөрсөн байна.

АНУ-тай хийх хэлэлцээ дөрөвдүгээр сарын 10-ны баасан гарагт Пакистаны нийслэл Исламабад хотод эхэлнэ. Ираны тал хэлэлцээг хоёр долоо хоногийн хугацаанд багтаан хийхээр товлосон бөгөөд энэ хугацаанд гал зогсоох тохиролцоо үйлчилнэ. АНУ-тай хийж буй хэлэлцээ нь тус улстай хийж буй дайны төгсгөл биш болохыг тус зөвлөл онцолсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 6 цаг 43 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 6 цаг 48 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 6 цаг 52 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 6 цаг 59 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 7 цаг 2 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 7 цаг 6 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 7 цаг 10 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 7 цаг 13 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 12 цаг 30 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 12 цаг 44 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 12 цаг 48 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 12 цаг 51 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 13 цаг 5 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 13 цаг 10 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 13 цаг 12 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 13 цаг 17 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 13 цаг 19 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 13 цаг 25 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 13 цаг 32 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top