x

Орос улс Ойрхи Дорнод болон Төв Азид нөлөөгөө алдав

Өнгөрсөн долоо хоногийн дундуур Арменийн ерөнхий сайд Никол Пашинян Москвад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзаж, хоёр орны харилцаа, Арменийн дотоод улс төр болон Европын Холбоотой ойртох асуудлаар ширүүхэн байдлаар байр сууриа солилцсоныг дэлхийн бүх томоохон хэвлэл мэдээллүүд онцлов. Путин энэ үеэр Никол Пашинянд “Бид танайд дэлхийн зах зээл дээр 600 евро байгаа хийг 170-аар нийлүүлж байгаа. Энэ бол том ялгаа” гээд Арменид Оросын талыг баримтлагч улс төрийн хүчнүүд байгааг сануулж, сонгуулийн үед тэдэнд саад хийхгүй байхыг анхааруулжээ. Харин хэвлэлийнхэн Оросын талыг баримтлагч энэ хүнийг бизнесмэн Самвел Карапетян гэж тодорхойлсон юм.

Карапетян нь Оросын томоохон хөрөнгө оруулагч, “Ташир” группийг удирддаг бөгөөд Арменид эрчим хүчний салбарт нөлөөтэй нэгэн. Тэрээр Арменид Оросын сүмийг дэмжсэний дараа баривчлагдаж, одоо гэрийн хорионд байгаа бөгөөд түүний дэмжигчид “Хүчирхэг Армени” нэртэй нам байгуулан үүгээр дамжуулан түүнийг улс төрд оруулахыг зорьж байгаа аж. Иймээс Пашинян Путинд “ОХУ-ын иргэн Армений ерөнхий сайд болох боломжгүй” гэж шууд мэдэгдсэн байна. Хариуд нь Путин Армени Европын холбоонд элсэх сонирхлоо илэрхийлж байгаа ч Европын Холбоо болон Евразийн эдийн засгийн холбоонд нэг улс зэрэг орших боломжгүй гэж анхааруулжээ.

Харин Пашинян “Энэ шийдвэрийг эцэст нь манай ард иргэд гаргана” гээд ОХУ-аа нийлүүлэх хийн үнэ өсвөл Армени Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага болон ЕАЭХ-ноос гарах асуудал сөхөгдөж болзошгүй гэсэн байна. Учир нь Арменийн хийн гол нийлүүлэгч нь Оросын Газпром бөгөөд Ирантай хий-цахилгаан солилцооны гэрээ мөн хэрэгжиж байгаа аж. Үүний зэрэгцээ Азербайжан–Нахичеванийг холбох стратегийн төмөр замын төсөл яригдаж байгаа нь бүс нутгийн тээвэр, худалдаанд шинэ коридор үүсгэх боломжтой болж байгаа юм байна.

Тэгвэл өнгөрсөн бямба гарагт Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Стамбул хотод айлчлан Туркийн ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдогантай уулзаж, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов. Талууд Туркт дэмжлэг үзүүлэх чиглэлээр технологи, туршлага солилцох, мөн хийн дэд бүтэц хөгжүүлэх болон орд газруудыг хамтран ашиглах төслүүдийг хэлэлцсэн байна. Үүний дараа Зеленский Дамаск хотод айлчилж, Сирийн ерөнхийлөгч Ахмед аш-Шараа-тай уулзав. Уулзалтаар Ойрхи Дорнодын нөхцөл байдал, Орос–Украины дайн, цэргийн туршлага солилцох асуудлыг ярилцсан бөгөөд Украинаас Сирид хүнсний нийлүүлэлт хийх, бүс нутгийн хүнсний аюулгүй байдлыг сайжруулах талаар мөн тохиролцжээ. Дэлхийн томоохон хэвлэлүүд энэ уулзалтыг “Путиныг хэрхэн дор орсныг батлан харуулсан явдал” гэж мэдээлэв. Зеленский саяхан Ойрхи Дорнодын орнуудаар идэвхтэй айлчилж, Катар, Саудын Араб, АНЭУ болон Омантай батлан хамгаалах салбарт 10 жилийн хамтран ажиллах гэрээ байгуулж эдгээр Булангийн баян улсуудаас их хэмжээний хөрөнгө оруулалт авахаар болсон билээ.

Энэ сарын эхээр эхлээд Эр Ряд хотод Оросыг байтугай АНУ-ыг оролцуулахгүйгээр Булангийн бүх улсууд болон Турк, Азарбайжан, Пакистаны Гадаад хэргийн сайд нар уулзан хэлэлцээ байгуулж, Ойрхи Дорнодын НАТО-г бий болгох суурийг тавьсан. Үүний дараа Пакистанд Исламын ертөнцийн мөнгөний уурхай Саудын Араб, цэргийн аж үйлдвэрийн цогцолбор Турк, Европын Холбооны холбоотон Азарбайжан, атомын бөмбөгтэй Пакистаны дээд төлөөлөгчид уулзаж нарийн тохиролцоо хийсэн. Энэ бүх үйл явдал Путин Ойрхи Дорнод болон Төв Азиас Оросыг шахан гаргаж оронд нь Украиныг оруулж ирж байгааг батлан харуулав. Ойрхи Дорнодыг алдана гэдэг нь Орос Африкт нөлөөгүй болж байна гэсэн үг юм.

ОХУ, Саудын Араб, Ирак, АНЭУ, Кувейт, Казахстан, Алжир, Оман улсууд багтдаг “ОПЕК+”-ийн орнууд ирэх сард газрын тосны олборлолтоо өдөрт 206 мянган баррелиар нэмэгдүүлэхээр тохиролцов. Энэхүү шийдвэр нь зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилготой бөгөөд өмнөх сард болсон уулзалтаар мөн адил хэмжээгээр нэмэгдүүлсэн билээ. Ойрхи Дорнодод үүссэн хурцадмал байдал, тухайлбал Ормузын хоолойн бүслэлт, АНУ–Израиль–Ираны зөрчил нь дэлхийн эрчим хүчний зах зээлд дарамт үүсгэж байгаа тул олборлолтыг нэмэгдүүлэх нь зах зээлийг тайвшруулах дохио гэж тэд үзжээ. Үүний зэрэгцээ олон улс нийлүүлэлтийн эрсдэлээс шалтгаалан шинэ түнш хайж эхэлжээ. Энэтхэг Иранаас нефть дахин худалдан авч эхэлсэн бол Тайланд ОХУ-тай хэлэлцээ хийж байна. Мөн АНУ Оросын нефтийн зарим хоригийг түр зөөлрүүлсэн нь зах зээлийг тогтворжуулах алхам юм. “ОПЕК+”-ын гишүүд дараагийн уулзалтаа ирэх сарын 3-нд хийхээр товложээ.

ОХУ-ын Краснодарын хязгаарт энэ сарын 5-ны турш дроны өргөн хэмжээний довтолгоо үргэлжилж, Новороссийск, Анапа, Геленджик, Сочи зэрэг хотуудад агаарын түгшүүр зарлагдсан байна. Хамгийн их хохирол Новороссийск хотод учирч, дроны хэлтэрхий орон сууцны барилгад туссаны улмаас найман хүн, түүний дотор хүүхдүүд шархадан эмнэлэгт хүргэгджээ. Мөн зарим байшин, аж ахуйн нэгжүүдэд гэмтэл гарсан бөгөөд оршин суугчдыг түр байрлуулах цэг байгуулсан байна. Урьдчилсан мэдээллээр довтолгооны гол бай нь Новороссийскийн боомт дахь стратегийн ач холбогдолтой “Шесхарис” нефть шилжүүлэн ачих терминал байсан бөгөөд тэнд гал гарсан тухай эх сурвалжууд мэдээлэв. Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам мөн өдөр нийт 148 дроныг Белгород, Курск мужууд, Краснодарын хязгаар, Крым болон Хар тэнгисийн бүсэд устгасан гэж мэдэгдэв.

Германы Файхинген-Энце хотод Улаан өндөгний баярын үеэр цэцэрлэгт тавьсан баярын өндөг хайж явсан хоёр эр “Полоний-210” гэсэн бичигтэй сэжигтэй сав олсноор онц байдал үүсжээ. Дуудлагын дагуу 130 гаруй аврагч, цацрагийн хамгаалалтын тусгай баг очиж, орчмыг бүрэн бүсэлсэн байна. Сав дээрх бодисын нэр нь маш хортой цацраг идэвхт элемент болох Полоний-210 байж болзошгүй гэж гал сөнөөгчид үзсэн ч анхны хэмжилтээр цацраг илрээгүй тул бодисын жинхэнэ эсэхийг тогтоохоор Баден-Вюртембергийн байгаль орчны яам тусгай шалгалт явуулж эхэлжээ. Уг бодис нь 2006 онд Лондонд ФСБ-ийн ажилтан асан Александр Литвиненког хордуулснаар дэлхийд анх танигдсан бөгөөд ийм төрлийн ховор нөөцтэй бодисын гарал, хадгалалт нь ихэвчлэн төрийн нууцад хамаардаг юм байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 6 цаг 42 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 6 цаг 47 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 6 цаг 51 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 6 цаг 58 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 7 цаг 1 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 7 цаг 5 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 7 цаг 9 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 7 цаг 12 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 12 цаг 29 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 12 цаг 43 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 12 цаг 47 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 12 цаг 50 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 13 цаг 4 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 13 цаг 9 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 13 цаг 11 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 13 цаг 16 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 13 цаг 18 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 13 цаг 24 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 13 цаг 31 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top