x

Герман улсад шатахууны үнэ дээд түвшинд хүрлээ

Герман улсад дизель түлшний үнэ дахин дээд түвшинд хүрч, ням гарагт нэг литр нь 2.44 евро /10 074 төгрөг/ болсон нь өмнөх өдрийнхөөс 1.5 центээр илүү байв.

Мөн Super E10 маркийн бензиний үнэ 0.7 центээр өсөж, дундаж үнэ нь 2.191 еврод хүрчээ.

Таван долоо хоногийн турш үргэлжилж буй Ойрх Дорнодын дайны улмаас Ормузын хоолой хаагдсаны дараа Герман улсад энэ сарын 1-нээс эхлэн “австри загвар” гэдгийг нэвтрүүлж байгаа юм. Үүний дагуу хоногт зөвхөн нэг удаа буюу үд дундын үед шатахууны үнийг нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн байна. Гэтэл нефтийн компаниуд үүнийг ашиглан өдөр бүр үнээ өсгөхөөр оролдож магадгүй гэсэн болгоомжлол бий болжээ. Амралтын өдрүүдэд бирж дээр арилжаа явагдаагүй атал үнэ өссөн нь ийнхүү болгоомжлоход хүргэсэн байна.

Одоогоор өдөр бүр үнэ өсөх давтамж буурсан хэдий ч зах зээлийн нөхцөл байдал сайжрах төлөв харагдахгүй байна. Тухайлбал, зургаадугаар сард нийлүүлэх Брент маркийн түүхий нефтийн үнэ 111 доллароос давсан нь дайн эхлэх үеийнхтэй харьцуулахад бараг 40 доллароор өсжээ. Зүүн хилийн орчимд амьдардаг германчууд шатахууны саваа дүүргэхийн тулд Польш руу явж, дунджаар 70-80 центээр хямд бензин ба дизель түлш худалдан авч байна.

Иймээс Германы автомашины клуб /ADAC/ бензин ба дизель түлшний татварыг түр хугацаанд бууруулахыг санал болгосон бөгөөд ингэснээр дизелийн үнэ 15 орчим центээр хямдарна гэж тооцоолжээ. Мөн “австрийн загвар”-ыг зөрчсөн тохиолдолд 100 мянган еврогоор торгодог болохыг сануулаад, монополийн эсрэг хуулийг чангатгахыг Холбооны картелийн газарт хандан уриалсан байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 51 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 1 цаг 0 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 1 цаг 9 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 1 цаг 14 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 1 цаг 33 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 1 цаг 53 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 1 цаг 58 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 2 цаг 4 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 2 цаг 9 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 2 цаг 29 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 3 цаг 16 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 4 цаг 0 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 23 цаг 8 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 23 цаг 20 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 23 цаг 28 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 23 цаг 33 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа Өчигдөр 12 цаг 09 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? Өчигдөр 11 цаг 53 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top