x

АНУ болон Иран 45 хоногийн гал зогсоох хэлэлцээр хийж байна

АНУ, Ираны талууд 45 хоногийн хугацаатайгаар гал зогсоох нөхцөлийг хэлэлцэж байгаа тухай Axios цахим хуудсанд эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.

Эх сурвалжуудын ярьснаар, уг тохиролцоонд хүрсний дараа мөргөлдөөн дуусаж магадгүй байна. Талууд ойрын 48 цагийн дотор тохиролцоонд хүрэх магадлал бага байгаа хэдий ч тохиролцоонд хүрэх нь Ираны иргэний дэд бүтцэд өгөх асар их хүчтэй цохилт, мөн Персийн булангийн орнуудын эрчим хүч, усан хангамжийн байгууламжуудад өгөх хариу цохилтуудаас сэргийлэх цорын ганц боломж байж магадгүй гэдгийг эх сурвалжууд дурджээ.

Талууд итгэлцлийг бэхжүүлэх алхам хийнэ гэж Пакистан, Египет, Турк зэрэг орнуудын зуучлагчид найдаж байгаа аж. Тухайлбал, Ираны талаас Ормузын хоолойг нээх, мөн цөмийн хөтөлбөртэй нь холбоотой асуудлаар тодорхой алхам хийнэ гэж найдаж байна. "Зуучлагчид мөн Дональд Трампын засаг захиргаа гал зогсоох хэлэлцээр түр зуурынх бус мөргөлдөөн дахин сэргэхгүй байх баталгааг Иранд өгөхийн тулд ямар арга хэмжээ авч болохыг судалж байна" гэж Axios цахим хуудсанд бичжээ.

Өмнө нь Д.Трамп тус цахим хуудсанд ярилцлага өгөхдөө, Ираны талтай дөрөвдүгээр сарын 7 гэхэд хэлэлцээр байгуулах магадлал өндөр байгаа гэж мэдэгдсэн байна. Хэрвээ Ираны тал Ормузын хоолойг дөрөвдүгээр сарын 6 гэхэд нээхгүй бол тус улсын эрчим хүч, иргэний дэд бүтцэд цохилт өгнө гэж Truth Social нийгмийн сүлжээгээрээ сүрдүүлжээ.

Харин Axios цахим хуудсанд бичсэнээр, АНУ-ын Ерөнхийлөгч хэлэлцээр байгуулах хугацааг АНУ-ын Зүүн эргийн цагаар 4-р сарын 7-ны 20:00 цаг хүртэл нэг өдрөөр сунгасан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана 8 цаг 5 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав 8 цаг 37 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ 8 цаг 42 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ 8 цаг 49 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа 10 цаг 13 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв 10 цаг 19 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна 10 цаг 28 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Өчигдөр 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Өчигдөр 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Өчигдөр 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Өчигдөр 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Өчигдөр 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Өчигдөр 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Өчигдөр 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Өчигдөр 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Өчигдөр 15 цаг 45 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа Өчигдөр 15 цаг 45 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Өчигдөр 15 цаг 44 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ Өчигдөр 15 цаг 43 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ...
Top