x

БНХАУ болон ОХУ Ойрх Дорнодын хурцадмал байдлыг намжаахад хамтран ажиллана

БНХАУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хүрээнд ОХУ-тай үргэлжлүүлэн хамтран ажиллаж, Ойрх Дорнодын хурцадмал байдлыг намжаахын тулд хүчин чармайлт гаргахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Энэ тухай тус улсын Гадаад хэргийн сайд Ван И ням гарагт ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар ярихдаа мэдэгдсэнийг БНХАУ-ын ГХЯ уламжилсан байна.

Ормузын хоолойн тээврийн аюулгүй байдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэх үндсэн арга зам бол талууд нэн даруй гал зогсоох хэлэлцээрт хүрэх явдал гэдгийг Ван И онцлон тэмдэглээд, Хятадын тал бүс нутгийн халуун цэгүүд дэх зөрчил мөргөлдөөнийг яриа хэлэлцээ хийх замаар буюу улс төрийн аргаар шийдвэрлэхийг тууштай дэмжиж ирснийг дурджээ.

Хоёр орны Гадаад хэргийн сайд нар энэ долоо хоногт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Ормузын хоолой болон түүний орчим дахь арилжааны хөлөг онгоцнуудын аюулгүй байдлыг хангах тухай Бахрейны тогтоолын төслийг хэлэлцэж, санал хураахаас өмнө утсаар ярилаа.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ван И сайд С.Лавровтой ярилцахдаа, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнуудын хувьд Хятад болон Орос улс нь "бодитой, тэнцвэртэй байр суурь баримталж, олон улсын хамтын нийгэмлэгээс илүү их ойлголт, дэмжлэг авахыг эрмэлзэх" ёстой хэмээн хэлжээ.

Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэхдээ, талууд нэн даруй гал зогсоох болон "улс төр-дипломат яриа хэлцээг эхлүүлэх" арга замуудыг хэлэлцсэн гэв. "Мөн дэлхийн тулгамдсан асуудлууд, тэр дундаа Ираны эсрэг явуулж буй АНУ, Израилын "өдөөн хатгасан түрэмгийлэл"-тэй холбоотой асуудлаар хоёр улсын байр суурь нэгдмэл байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн" гэж уг мэдэгдэлд дурдсан байна.

БНХАУ Ойрх Дорнод болон Персийн булангийн бүс нутагт нэн даруй гал зогсоохыг удаа дараа уриалсаар ирсэн юм. Тус бүс нутагт зэвсэгт мөргөлдөөн эхлээд сар гаруйн хугацаа өнгөрч байгаа бөгөөд үүний улмаас эрчим хүчний эх үүсвэрүүдийн тээвэрлэлтийн гол зам болох Ормузын хоолойн хөдөлгөөн үндсэндээ зогсоод байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 51 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 1 цаг 0 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 1 цаг 9 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 1 цаг 15 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 1 цаг 33 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 1 цаг 53 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 1 цаг 58 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 2 цаг 4 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 2 цаг 9 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 2 цаг 29 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 3 цаг 16 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 4 цаг 0 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 23 цаг 8 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 23 цаг 21 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 23 цаг 28 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 23 цаг 33 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа Өчигдөр 12 цаг 09 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? Өчигдөр 11 цаг 53 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top