x

“Тамгагүй төр” түүхэн жүжгийг 21-дэх жилдээ тоглоно

Ардын Уран Зохиолч, Төрийн шагналт Б.Лхагвасүрэнгийн бичсэн “Тамгагүй төр” жүжиг нь 3 бүлэг 6 үзэгдэлтэй эмгэнэлт жүжиг. 1998 онд найруулагч Ч.Найдандорж тайзнаа амилуулан, Арчугт хааны дүрийг ардын жүжигчин Л.Жамсранжав бүтээж байжээ. 10 гаруй жил завсарлаад 2010 оноос ахин УДЭТ-ын тайзнаа тавигдаж эхэлсэн байна.

Тус жүжигт Хүннү гүрний Хаан Арчуг хүүгээ татаж унадаг өвчтэй, санаа муутай болохыг нь эрийн цээнд хүрэхэд нь мэдэж халаглан, гунигладаг. Хаан ширээнд үл тохирох хүн учир өөрийн хүүгээ нугасыг нь таслан хөнөөх шийдвэр гаргадаг.  

Тамгагүй төр жүжгийн Арчуг хаан “Өөрийн үрээ мохируулах надад хэцүү ч гэлээ Төрийн хэцүүгээс бага нь байлгүй ёсоор болгохоос” хэмээн хүүгээ хөнөөсөн нь төрийн төлөө өөрийн алдааг засах, түмний төлөө энэ насны жаргалыг хойш тавьсан үйлдэл байв. 

Эцэг гэдгээ мартаж эзэн гэдгээ мэдэх нь хаан хүний ёс, халамжит төрийн хаялага мөн. Өөрийн махан биеийн жаргалыг хойш тавьж, энэ насны амьдралаасаа давж сэтгэсэн хүнийг төрийн хар хүн хэмээн хүндлэн бишрүүштэй.

Бүрэн Монгол, бүтэн улсынхаа түүхийг бичилцэж явсан Цогт хунтайж ч төрийн бодлого гэдэг ургийн хэлхээнээс эрхэм болохыг гэрчилж, өөрийн хүүг цаазалсан юм.

Цогт хунтайжийн даалгавраар Төвдийн хаантай холбоо тогтоож, Үй болон Цанг эзлэхээр цэрэг захиран явсан түүний хөвгүүн Арслан тайж шарын шашны талд орж ааваасаа урван V Далай ламд мөргөсөн учир хүүгээ аргаар алсугай хэмээн зарлигдаж, түүнийг ёсоор болгосон байдаг.

Жүжгийн дvрvvд:

• Арчуг – Хүннү гүрний Хаан (МУГЖ Б.Жаргалсайхан)

• Эгэрэг – Хааны өрлөг (Ардын жүжигчин П.Цэрэндагва)

• Цэцэр – Хааны их хатан

• Гvргэл – Хааны бага хатан

• Ачир – Их хатнаас тєрсєн Эгэрэгийн нууц хүү

• Хvчир – Бага хатнаас тєрсєн хааны нуган хүү

• Есөн бөө

• Зургаан ятгачин бvсгvй

• Эхэсийн цацарын хөгшин залуу эмс, Зар мэдээч, Босуул, хэвтvvлvvд, хөлөг баатрууд

Үзэгдэл

Тайз нээгдэхэд бөө нар бөөлнө. Нэг ягаан гэрэл дараа нь ахиад нэг ягаан гэрэл асаж хүүхэд уйлах дуун хадна. Нэгэн өдөр хэдхэн хормын зайтай Арчуг хааны их, бага хатдаас нуган үрс төрнө. Арчуг хаан болбоос цэцэн мэргэн ухаантай, шударга үнэний чигийг баримтлагч, чин зоригийн хамт уян хатан сэтгэл сүлэлдсэн яг л хаан хүн ийм байдаг болов уу гэмээр сайхан дүр байлаа. 

Үзэгдэл дууссаны дараа Арчуг хаан гарч ирэн хоёр нуган үр шил шилээ даран төрж хаан суудалд алийг нь залахаа мэдэхгүй эргэлзэн тэнгэр өөрөөр нь юунд ингэж даажигнасныг гайхан эргэцүүлэн бодно.

Хавирган завсраараа гараа оруулж

Халуун зvрхээ базлаа ч

Худлаагийн усан шvvс гарч

Хурууны vзvvрт vнэн юм торохгvй байна

Биеэ мэдэхээ байснаа

Би хvлээн зөвшөөрлөө ч

Биед эргэх халуун цус минь

Толгой дохитол лугшихгvй байна

Арчуг хааны бодлыг таслан Эгэрэг гарч ирэн сэнхрүүлж ятгана. Эхэндээ Эгэрэгийн дүрийг хааны сөрөг бодол гарч ирэн ярьж байна гэж бодож байтал нэгэн албат нь байжээ. Тэрээр хааны их хатантай явалдаж нуган үр төрүүлээд, тэр хүүгээр дамжуулан хаан сэнтийд залж өөрийн олон жил алба хийсний өс хонзонг хаанаас авч эрх мэдлийн далайд умбах хүсэлтэй шунаг сэтгэлтэй нэгэн. 

Эгэрэг

Хvннv төр барих

Хvv чинь

Их хатнаас чинь гарсан

Итгээгvйн чинь хохийг дуудах

Хvv байх ёстой

Дагаж ирсэн хаан хуулийг

Хэрвээ зөрчвөл

Далай олон танд

Хилэгнэн зэвvvцнэ

Цэцэр хатан болбоос үзэсгэлэн гоо, бодол санаа нь цайлган хэдий ч Эгэрэгийн ятгалгаар өөрийн үрийг их хаанд залах гэж буй Гүргэлийн хүүтэй сольдог. Эцэст нь хүүгээ алуулахыг харж, Эгэрэгийн хорон бодлоос болж шаналж зовж байгаа хөөрхийлөлтэй дүр болон хувирдаг.

Цэцэр 

Yрээ төөрvvлтэл чивчирэх сэтгэл

Yнэндээ надад алга

Өшөө атааны золиосонд

Өдий болсноо эс мэдэв би . . . /уйлна/

Эгэрэг

Хvнийг төрхөө олоогvй байхад нь

Гөлгийг нvдээ нээгээгvй байхад нь төөрvvлдэг юм

Битгий нялхар тэнэг эм минь

Би дараачийн хааны эцэг . .

Гүргэл болбоос үзэсгэлэн гоо төгөлдөр, ялдам уян ааштай, гэгээн саруул ухаантай хааны хамгаас хайрт хатан билээ. Арчуг хаан Гүргэл хоёрын хайр үнэн чин сэтгэлийн хайр бөгөөд үхэл хагацлаар нэгнийхээ шаналыг тайлж байгаа нь их сонгодог.

Гvргэл

Зовлонгоос хvртэл харамлаж чаддаг 

Их хайрыг чинь мэдэрлээ хань минь

Золоор би

Эцсийн амьсгалынхаа босгон дээр мэдэрлээ

Чи надад vнэн хайртай юм байна

Чимээгvйхнээр чиний дvрийг би нvдээрээ залгилж байна

Хаан биш хvн бие чинь

Хамаг биеийг минь дvvрч байна

Ачир эрийн цээнд хүрч тайзанд гарч ирнэ. Хаан эцэгтэйгээ өрнүүлж буй яриаг үзвээс уур хилэн буцалсан, хувиа хичээсэн, мунхаг ухаантай нэгэн байна.

Ачир

Би 

Бие гvйцсэн хаан

Их залхаж байна. 

Илдээр наадах цаг болчихож

Хөгшин албат минь 

Хөөс сахруулан уурлаад яахав 

Аав минь та 

Амьд хvн цавчиж наадахыг надад болгоо 

Олиггvй амьд сvгнvvд зөндөөн байна

Олдохгvй бол олзны хvмvvсээс єгчих 

Арчуг хаан Ачирыг өлгийтэй байхад нь хаан ширээнд залдаг бөгөөд нэгэнт гаргасан буруу шийдвэрээ залруулж хүүгээ цаазалдаг. Энэлэн шаналсан Цэцэр хатан, өш хонзон нь багтаж ядсан Эгэрэг хааны жинхэнэ хүү болох Хүчирийг бүрэлгэдэг.

Нэгэнт Хүчир үлдсэн тул хаан ширээнд зална гэж бодож байсан нь талаар болдог.

Арчуг хаан Хүчир хоёрын ядаж ганцхан үзэгдэл гараад Хүчирийг ямар хүү болон өссөнийг харуулаасай гэж хүсч байсан ч зохиолд тийм зүйл гарсангүй. Хүчир ганц ч үг хэлэхгүй бөгөөд нэг л үзэгдэл дээр зогсож харагддаг.

ҮЗВЭРИЙН ХУВААРЬ:

“Тамгагүй төр” эмгэнэлт жүжиг нэгдүгээр сарын 18-ны баасан гаригт 19:00 цагаас, нэгдүгээр сарын 19, 20-ны бямба, ням гаригуудад 18:00 цагаас тус тус тоглогдоно. 

Эх сурвалж: УДЭТ 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон гурван хүнд хорих ял оногдуулжээ 10 цаг 41 мин Монгол, Оросын өсвөрийн геологичдын олимпиад ОХУ-д болно 10 цаг 41 мин 2026 оны Элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ 10 цаг 43 мин Монгол, Хятад улс хүнсний аюулгүй байдлын чиглэлээр санамж бичиг байгууллаа 10 цаг 44 мин Иргэдэд шинээр газар олгох ажлыг түр зогсоожээ 10 цаг 45 мин Төрийн тахилгат Хошуу овооны тэнгэрийг тайх ёслол боллоо 10 цаг 47 мин Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ын Ерөнхий сайдтай уулзлаа 10 цаг 48 мин Олон улсын хэт бартаат замын “РФС Монголия” уралдаан Өвөрхангай аймагт болно 13 цаг 48 мин Япон дахь “Миний Монгол” сургуулийн 10 жилийн ойн баяр боллоо 13 цаг 48 мин Монгол, БНСУ-ын батлан хамгаалахын хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг дэмжлээ 13 цаг 49 мин Боловсролын сайд иргэдтэй уулзаж, санал гомдлыг шийдвэрлэлээ 15 цаг 47 мин Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохион байгуулна 15 цаг 49 мин Сонгинохайрхан дүүрэгт бог малыг дархлаажуулах ажил 60 хувьтай үргэлжилж байна 15 цаг 51 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 15 цаг 51 мин Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай уулзлаа 15 цаг 52 мин Ерөнхий сайд Н.Учрал "Зуны Давос" чуулганд оролцлоо 15 цаг 53 мин Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 16, 17-нд амрахаар боллоо 16 цаг 1 мин Лука Модрич шигшээ багийнхаа төлөө 200 дахь тоглолтоо хийлээ 17 цаг 31 мин Нөөцийн махны жижиглэн худалдааг зогсоож, өргөтгөсөн худалдаа эхэллээ 17 цаг 32 мин Дархан-Уул аймгийн баг тамирчид гал унтраах техник спортын улсын рекордыг шинэчиллээ 17 цаг 34 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг...
Top